ӨРНИЙН ЗУРХАЙ | Арслангынхныг ихээхэн ашиг олох ажил хүлээж байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Гэр орны асуудал толгой өвтгөнө. Од эрхсийн нөлөөлөл хайр дурлалын харилцаанд нөлөө үзүүлж мэдэх нь. Гэр бүлийн талаар шийдвэр гаргахдаа нэ нэгний зөвлөгөөг сонс. Гэвч эцсийн шийдвэрийг өөрөө гаргана гэдгээ санах хэрэгтэй. Залуу хосууд хүлээцтэй байж асуудлаа нааштайгаар шийдээрэй.

Үхэр

Эрч хүчээр халгиж цалгина. Урьд хийхийг хүсдэг байсан ч амжихгүй байсан зүйлээ яг одоо хийж эхэл. Анд найзуудтайгаа цагийг сайхан өнгөрөө. Аялалд гарахаар бодож байгаа бол сайтар төлөвлө. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрөө. Ялихгүй асуудлаар бусадтай бүү марга. Өөрийнхөө хийж буй зүйлийн талаар гэр бүлийнхэндээ сайтар ойлгуул.

Ихэр

Урьд хийсэн алдаагаа засахгүй бол таагүй нөхцөл байдал үүсэж мэдэх нь. Яг одоо л хувийн асуудлаа шийдэхэд тохиромжтой үе. Өөрт тулгарсан зүйлээ сайтар эргэцүүлж, нөхцөл байдлыг сайтар тунгаа. Удахгүй таныг зовоож байсан зүйл ялихгүй зүйл байсныг ойлгох болно.

Мэлхий

Энэ өдөр зарим нэг таагүй зүйл тохиолдож мэдэх нь. Гэхдээ та үүнийг ухаалгаар анзаарч чадвал тийм ч гай тарихгүй. Өөрийгөө илэрхийлэх болон сэтгэн бодох чадвар тань өндөр байна. Иймээс өөрийн давуу талыг хэзээ ил гаргах вэ гэдгээ сайтар тооц. Шинэ танилаасаа болгоомжил. Эрүүл мэнддээ анхаарч биеэ энхрийлүүштэй.

Арслан

Хэдий амралтын өдөр ч анхаарал хандуулах ёстой нэлээд ажил урган гарна. Залхууралгүй бага зэрэг биений хүчний ажил хийх нь зүйтэй. Магадгүй бодлоо цэгцлэх боломжит цаг ч байж мэднэ. Өөрийгөө бага ч гэсэн өөрчлөх гээд үз. Ихээхэн ашиг олох ажил таныг хүлээж байна. Хэрвээ та үдэшлэг эсвэл олон нийтийн арга хэмжээнд оролцохыг хүсэж байгаа бол архи дарс бага уугаарай.

Охин

Ажлаа хойш нь тавьж, гэр бүлдээ цаг гаргахыг хичээ. Хайртай хосуудын хувьд энэ өдөр аль болох хоёулаа амрах гээд үз. Амьдралаа өөрчлөхийг хүсэж буй ганц бие охиныхон яг одоо л боломжтой цаг нь. Өнөөдөр тохирох хүнээ өөртөө татах боломж гарна. Эрүүл хооллож, биедээ анхаар.

Жинлүүр

Гэр бүлд тань таагүй уур амьсгал үүсэж мэдэх нь. Өөрийгөө шүүмжилж байхад бусадтай аль болох бүү марга. Мөн бусдыг бүү доромжил. Гэр бүл зохиох, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг өнөөдөр хойш нь тавь. Төлөвлөж байсан зүйлд тань урьдчилан таамаглаагүй өөрчлөлт ирэх нь бололтой.

Хилэнц

Мөн санхүүгээ сайтар хяна. Урьд өмнөхөөс илүүтэй мөнгөнд санаа зовох хэрэг гарна. Өдөр тутмын дадал, амьдралын хэв маягаа өөрчил. Үргүй хэрэглээгээ тана. Ялихгүй зүйлд санаа зоволгүйгээр зүгээр нүдээ аниад сайхан зүйл бодож тайвшир.

Нум

Зөн мэдрэмж тань хүчтэй байна. Гэвч зарим нэг асуудал үүсэж магадгүй бололтой. Өөрөө шийдэх боломжтой асуудалд хэт бусдад найдаад хэрэггүй. Тодорхой хэмжээний мөнгөний асуудлаа шийд. Гэр бүлтэйгээ аль болох цагийг өнгөрүүл. Хэрэв тэгвэл гэр бүлийн дотоод уур амьсгал таатай болно. Амралтын өдөр тул аль болох унтаж амар.

Матар

Өнөөдөр нөхцөл байдлаа сайжруулахад тохиромжтой. Найз нөхөдтэйгөө ам мурийсан бол өнөөдөр харилцаагаа зас. Найз нөхдийнхөө сэтгэлийн үгийг сонс. Гэр бүлийнхнийхээ ч гэсэн сэтгэлийн үгийг сонсоход гэмгүй. Эрүүл агаарт гарч тархи толгойгоо сэргээ. Өөртөө заавал цаг гаргаарай. Хэчнээн завгүй байсан ч дотоод сэтгэлээ сонсож, дотор хүнтэйгээ ярилц.

Хумх

Энэ өдөр өөрийгөө өөрчилж, нэгэн хэвийн байдлаасаа сал. Ажил их ч гэсэн өнөөдөр аль болох түүнийгээ март. Гэр бүл, эцэг эхдээ анхаарал хандуул. Хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч, аль болох тэдэнтэй ярилцаарай.

Загас

Ажлын өдрүүдэд ядарсан тул аль болох сайн амрахыг хичээ. Гэхдээ амьдралын аахар, шаахар зүйл таныг зүгээр байлгахгүй нь бололтой. Өнөөдөр олон нийтийн арга хэмжээнд оролцоод хэрэггүй. Ажил албаа түр мартаж, сайн амарч ав. Аливаа чухал шийдвэр гаргахаа азна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top