ӨРНИЙН ЗУРХАЙ | Мэлхийнхэнд түншүүдээс сайн санал ирнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Аль болох шийдэмгий байхыг од эрхэс зөвлөж байна. Ажил хэргийн ашигтай санал анхаарлаа төвлөрүүл. Түүнчлэн өөрт тань ихээхэн үр ашиг авчрах шинэ танилтай учирч мэднэ. Авьяас чадвараа хөгжүүлэхэд илүүтэй анхаар. Өөрт хэрэгтэй сургалтад хамрагд. Аль болох өөртөө хөрөнгө оруул.

Үхэр

Өнөөдөр та амархан уурлаж, баргар царайлах хандлагатай байна. Зарим хүмүүс биелүүлж чадахгүй үүрэг хариуцлага эсвэл гэр бүлийн асуудлаас болж сэтгэл санаа тавгүй байна. Сонирхолтой санал ирж болох ч мөнгө дэмий зүйлд үрж мэднэ. Банкныхаа дансаа харлуулахгүй тулд сайтар бодож, тунгаа.

Ихэр

Асуудлын учрыг олох гэж хичээх ч үр дүнд хүрэхгүй. Асуудалтай зууралдахаас илүүтэй аль болох хойш тавьж, сайтар бод. Бүхнийг эсэргүүцэх хандлагатай ихэрийнхэн хуулийн эсрэг шүүмжлэл нааштай байх авч заримдаа хүлээцтэй байсан нь дээр. Заримдаа бусдын санаа бодол, зөвлөгөөнөөс илүү дотор хүнээ сонссон нь дээр байдаг гэдгийг сана.

Мэлхий

Бизнесийн хамтрагч түншүүдээс сайн санал ирнэ. Таны ажил хэрэгч чанар, зөв тооцоо судалгаа өнөөдрийн ажлын үр дүнд сайнаар нөлөөлнө. Амжилтад хүрэх ч боломж байна. Олны өмнө гарахдаа итгэл дүүрэн бай. Зарим эрсдэл байх ч мэдрэмждээ найдаж чадвал зөв хөрөнгө оруулалт хийхээр байна.

Арслан

Өмнө тань овоорсон ажлууддаа анхаарал хандуул. Дуусгасан ажлын үр дүндээ та сэтгэл хангалуун байх болно. Судалгаа хийж, сурч мэдэхэд таатай. Хэн нэгэнтэй сонирхолтой сэдвээр маргах нь зугаатай байх бололтой. Бусдаас тусламж авахыг хүсэхгүй ч хамтын ажиллагаанаас илүү үр дүн гардаг гэдгийг санаарай.

Охин

Идэвх зүтгэлийнхээ ачаар эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэх бололтой. Мэдлэгээ дээшлүүлэх талаар бодсон зүйл тань биелэх нь бололтой. Эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмж. Өвдвөл хүндрэх магадтай тул аль болох түргэн хугацаанд эмчид ханд. Өөртөө их ачаа үүрүүлэх гэсний хэрэггүй. Их хэмжээний зарлага гаргахаас сэргийл. Аливаа зүйлд хөрөнгө оруулах гэж байгаа бод гадаад орчин ямар байгааг сайтар нягтал.

Жинлүүр

Өнөөдөр танаас асар их эрч хүч, цаг зав шаардах өдөр. Гэр бүлийн асуудлаас болж нэлээд дарамтад орох бололтой. Гэхдээ өөрийнхөө төсөв санхүүг тогтвортой байлгаж чадвал санаа зовох зүйл алга. Таны эд хөрөнгө найдвартай байдал байгаа эсэхийг шалга. Бусдад аль болох хоосон амлалт өгөх гээд хэрэггүй.

Хилэнц

Таны авхаалжийг од эрхэс нэлээд нэмэгдүүлнэ. Шаардлагатай санхүүжилт татах, бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах зэрэг ажилд ихээхэн одтой байх нь. Бүх зүйлийг бодит бөгөөд нарийвчлалтай үнэл. Од эрхсийн нөлөөгөөр ингэж чадна.

Нум

Хөрөнгө оруулах гэж яарсны хэрэггүй. Санхүүгийн туслалцаа хүсэх шаардлага, гэрээ байгуулах нөхцөл үүсэж мэднэ. Бизнесийн гэрээ хэлцэл уналтад орвол эргэлийн мөнгөгүй ч үлдэж мэднэ. Хэрэв та хэн нэгэнд итгэхгүй байгаа бол яг одоо сайтар тунгаан бодож, алив асуудлаас зайгаа барь. Хайнга шийдвэр гаргахаас сэргийл.

Матар

Мөнгө санхүүтэй холбогдох, эсвэл гэр бүлийн асуудал тулгарах үед яаран хариу үйлдэл хийхээс болгоомжил. Бүх зүйл тодорхой болтол цаг хугацаа хэрэгтэй. Өөртөө итгэх итгэл, урам зориг тань мохох гээд байвал бодит байдалтай нүүр тул.

Хумх

Өнөөдөр дүнсгэр өдөр байна. Гэхдээ юунд ч өөдрөг, эерэг зүйл байдгийг санах хэрэгтэй. Явган ярианаас хол байж, элдэв амлалт өгөх гээд хэрэггүй. Эрсдэлтэй төсөлд хөрөнгө оруулах, гэнэтийн наймаанд бүү оролц. Танил найз нөхдөдөө болгоомжтой ханд. Урьдчилан таамаглахгүй нөхцөл байдал үүсэж болох юм.

Загас

Ажлын эрч хүч өндөр байх тул ажлыг төвөггүй гүйцэтгэнэ. Ашигтай санал хүлээж авах магадлалтай. Өнөөдөр таныг аз ивээнэ. Зарим хүмүүс өнөөдөр таныг зохих ёсоор үнэлэх бололтой. Цаг зав гарвал ойрын үед өөртөө бага ч атугай цаг зав гарга. Амралт зугаалгын талаар ч бодоход гэмгүй. Эрч хүч тань нэмэгдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top