ӨРНИЙН ЗУРХАЙ | Матрынхны ажлын саналд эерэг хариу ирнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Ажил, бизнестээ анхаарлаа төвлөрүүлж, илүү мэргэжлийн бай. Ямар нэгэн гэрээ хэлэлцээ хийх гэж байгаа бол сайтар нягтал. Эргэлзээтэй, ойлгомжгүй зүйл гарч ирвэл хойшлуул. Буяны үйлсэд гараа сунга. Хүмүүст туслахад халуун дулаан уур амьсгал үүсдэг гэдгийг санаарай.

Үхэр

Ажил үйлсэд тань ямар нэгэн саад учирсан бол нэн даруй асуудлыг шийдэж хэвийн байдалд нь оруул. Од эрхэс өнөөдөр танд нэр хүнд олох, нээлттэй харилцааг бий болгоход туслах болно. Ямар нэгэн сургалт дамжаанд суухад тохиромжтой. Шинэ технологид нэвтэрч, танин мэдэх, шинэ арга бариллд суралцахад таатай. Энэ нь таны ажлын амжилтыг нэмэгдүүлэх болно.

Ихэр

Од эрхсийн нөлөөгөөр ажил хэргийн гэрээ, өмч хөрөнгийн хэлэлцээр амжилттай байна. Хэн нэгэнтэй танилцан бизнесийн харилцаандаа ахиц гарга. Нэг зүйлийн тухай хэт их бодох нь бодит байдлыг улам хүндрүүлнэ. Бизнесийн аливаа хэлэлцээрт хянамгай хандвал тустай.

Мэлхий

Ямар ч нөхцөлд хийж буй үйлдэлдээ анхаар. Өөртөө аль болох үнэнч бай. Зарлагаа тооцоолж чадвал бизнесийн үйл ажиллагаа чинь амжилттай байна. Олсон мөнгөө олон зүйлд зарцуулах хэрэгцээ гарна. Танд үнэхээр зарим зардал хэрэгтэй гэдгийг сана. Бусдын үгийг илүүтэй сонс.

Арслан

Өмч хөрөнгө хуваах тохиролцоо таны хувьд таатай шийдэгдэнэ. Бизнес эрхлэгчид сэрэмжтэй бай. Зах зээлийн гэнэтийн боломжийг сайтар мэдэр. Бүтээлч, авьяастай хүмүүс амжилттай байна. Хүсэж байсан зүйлсээ гүйцэлдүүлэх боломжийг олж харна. Үнэнч хамтрагчдаа найд. Тэд танд туслах болно.

Охин

Бага зэргийн сэтгэлийн дарамтад орох ч тэвчээртэй байж, бусдыг ойлгохыг хичээ. Хамтын ажиллагаа амжилттай байна. Ажил хэрэгтээ жижиг зүйлийг ч бүү орхигдуул. Сайн найздаа сэтгэлээ уудлахыг хүсэж магадгүй. Хэрэв та ямар нэгэн зүйл бодож санаад, ажил хэрэг болгоно гэж санаж буй бол хэн нэгэн танд сөргөөр нөлөөлж мэднэ.

Жинлүүр

Өнөөдөр хамт олны дунд нэр хүнд бага зэрэг буурна. Тиймийн учир та хэн нэгнээс мэргэжлийн зөвлөгөө ав. Та хэдийгээр маш их хичээх ч тэр бүр үр дүнд хүрэхгүй. Зарим үед хэрэггүй зүйлээс ангижирч чаддаг байх хэрэгтэй. Жижиг сажиг асуудлыг тоохгүй өнгөрч боохгүй. Хэн нэгэнд үнэн сэтгэлээсээ ханд.

Хилэнц

Бизнест аль болох ашигтай талаас нь ханд. Бусдын сэтгэл санааг бод. Өнөөдөр чухал биш байж болох ч хожим ач холбогдолтой байх зүйлд анхаар. Энэ цаг мөчид амжилт олохын тулд уйгагүй хөдөлмөр танд шаардлагатай.

Нум

Сонирхолтой хүмүүстэй уулзаж, холбоо тогтооход гэмгүй. Тулгарч буй асуудлаа эрх нөлөөтэй хэн нэгэнд хэл. Ичиж, зовоод хэрэггүй. Санхүүгийн асуудлаа бодоод шаналаад байх хэрэггүй. Ямар нэгэн байдлаар үйлдэл хий. Амьдралын хэв маягаа өөрчилмөөр бол тэр даруй өөрчил. Дотроо бодож явдаг зүйлээ бодит болгох цаг хэдийнээ ирсэн гэдгийг санах хэрэгтэй.

Матар

Ажлын саналд тань эерэг хариу ирэх нь бололтой. Мөнгөний зардал гарч магадгүй. Илүү ихийг зарлагадахгүйн тулд чухам чухлыг нь сайн бод. Өөртөө итгэлтэй бай. Сонирхлыг тань татдаг ч өмнө нь хийж үзэж байгаагүй зүйлсийг хий. Өнөөдөр хэн нэгэнтэй ам мурийгаад дэмий.

Хумх

Шаргуу ажиллана. Өөрчлөлт хийхэд тохиромжтой үйл ажиллагаанд оролцоно. Өөрийгөө харуулах сайхан боломж гарч ирнэ. Мэдлэгийн хүрээгээ тэл. Хичээж, зүтгэж чадвал асуудал тань аяндаа цэгцэрнэ. Хий хоосон мөрөөдөлд цагаа дэмий бүү үр. Өөрийн чаддагаасаа илүү амлалтыг хэн нэгэнд бүү өг.

Загас

Ажил хэрэгт тань гаднын нөлөө муугаар нөлөөлөх бололтой. Үүнээс болж санаа сэтгэлээр унана. Та болоох бүх нөөц бололцоогоо тайвнаар эргэцүүлэн тунгаавал гарц харагдана. Хэрэгцээгүй зүйлд цагаа, мөнгөө дэмий бүү үр. Хэн нэгэнд үгүй гэж хэлж сур.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top