ӨРНИЙН ЗУРХАЙ | Арслангийнханд гэнэтийн сайхан зүйл тохионо

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Хонь

Өндөр албан тушаал хашдаг хүмүүс өнөөдөр анхааралтай байхад гэмгүй. Зарчимгүй шийдвэр гаргахаас болгоомжил. Таныг өөртөө ашигтайгаар ашиглах гэж буй хүмүүсээс зайгаа барь. Ойр тойрны хүмүүс, найз нөхөд тань мөнгө зээлэхийг гуйж магадгүй. Эрсдлээ сайтар тооц. Зугаа цэнгээн, архи дарснаас аль болох хол бай.

Үхэр

Уран сэтгэмж, бүтээлч чадвар тань давамгайлна. Бизнесийн ер бусын завшаан тохионо. Залхууралгүй тууштай хөдөлмөрлөх хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Чухал нууцаа чанд хадгал. Дэмий чалчиж болохгүй.

Ихэр

Шинэ дадал зуршилтай болохын тулд үргэлж гаргадаг дутагдлаа засахыг хичээ. Энэ хэдийгээр хэлэхэд амархан ч хийхэд хэцүү. Сэтгэлээр уналгүй зөв гарцыг эрэлхийл. Хэн нэгнээс нэрэлхэлгүй тусламж, зөвлөгөө хүс. Ажил хэрэгч ихэрийнхэн өнөөдөр ердийнхөөс илүү эрч хүчтэй байна. Мэдээлэл цуглуулж чадвал мэргэжлийн ур чадвар, авьяас билэгээ дээшлүүлж чадна.

Мэлхий

Өнөөдөр амаргүй өдөр байна. Гэхдээ хэн нэгнийг бүү буруутгаарай. Мөрөөдөлдөө хэт автаж, мөнгийг мөрөөсөж болохгүй. Сошиал орчинд хамаг цагаа үрэлгүй өөртөө зав гаргаж хэрэгтэй зүйл хийхийг хичээ. Өнөөдөр хайр дурлалын харилцаагаа баталгаажуулахын тулд ихээхэн ухаан зарах хэрэгтэй болох нь.

Арслан

Сайн гэрээ, хэлцэл хийхэд тохиромжтой. Бүгд таны төлөвлөснөөр болохгүй ч аливаа саад бэрхшээлийг даван гарахад хангалттай эрч хүч танд байна. Гэнэтийн сайхан зүйл тохиолдоно. Ажил хэргийн уулзалт үр дүнтэй байна. Ажлаа нарийн чанд төлөвлөгөөний дагуу хийхээс илүүтэй өөрт тохирсон, таатай байдлаар хийж үзээрэй. Магадгүй цагийг тань хэмнэж болох юм.

Охин

Од эрхсийн нөлөөгөөр ажил хэргийн талбарт өөрийн давуу талаа харуулж чадна. Хуульчаас зөвлөгөө авч бизнесийн хамтрагчдынхаа асуудлыг цэгцэл. Хэн нэгэн эрх мэдэлтний үйлдлээс болж хууль бус зүйлд хутгалдах магадлалтай. Асуудлыг одоо л нухацтай шийдэхгүй бол та илүү ихийг алдаж болох шүү.

Жинлүүр

Ойлгомжгүй, тодорхойгүй зүйлсээс хол бай. Тэгвэл та сайхан боломжийг олж харж болно. Хэн нэгний магтаалын үг таныг өнөөдөр цэнэглэнэ. Дуусгаагүй орхисон ажлаа заавал дуусгаарай. Нэгэн хэвийн урсгалаараа өрнөж буй байдлаа өөрчлөхийг хичээ. Романтизмд автаад хэрэггүй.

Хилэнц

Ажилд тань ахиц гарна. Ажил хэргийн харилцаа ч сайн байх нь. Орлого ч төлөвлөснөөр чинь байна. Гэхдээ хэрэггүй зүйлд зарлага бага гаргаарай. Худал мэдээлэл, сэтгэл хөдлөлдөө автаж элдэв зүйл сэдээд хэрэггүй. Цаг үеэ мэдэрч чадвал олсон хэдэн төгрөгөө өсгөх боломж байна.

Нум

Санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Хэрэв зээл авсан бол зөв зүйлд зарцуул. Шаргуу хөдөлмөр таныг нэр алдарт хүргэнэ гэдгийг санаарай. Шинэ бизнес эхлэх бол сайн хамтрагч юунаас илүү чухал. Одоо цагт сайн хамтрагч олоход бэрхтэй. Тиймээс энэ нь таныг сэтгэлээр унагаж мэдэх юм.

Матар

Үүрэг хариуцлага хүлээсэн өдөр байна. Хувь заяа танд ихийг өгөхөд бэлэн байна. Гагцхүү аливаад зөв үзэл бодлоор хандаж, өөрөөсөө бүү урва. Өөрийнхөө үзэл бодлыг хамгаал. Хэдийгээр хэцүү ч гэсэн өөрийн боломжоор хүрээллээ аль болох тэл.

Хумх

Элдэв мэдээлэлд шүүлтүүртэй ханд. Зөн совин тань танд тусалж шийдлээ хүлээж буй асуудлын гарцыг олж өгөх бололтой. Хаширлахгүйгээр зориг гаргах нь аз авчирч ч болно. Гагцхүү учирч болох эрсдлийг зөв тооц. Цаг үетэйгээ тохируулан зоригтой өөрчлөлт хийх шаардлага гарна.

Загас

Аливааг цагийг нь тулгаж хийвэл ямар ч үр дүн гарахгүй. Иймээс аливаа зүйлийг цаг тухай бүрд нь хийж, анхаарлаа сайтар төвлөрүүл. Бодол санаагаа өөр зүйлд бүү сарниа. Хэдий сэтгэл санааны байдал тогтворгүй мэт байвч үнэн хэрэгтээ байдал өөр байна. Тийм учраас элдэв зүйлийг хэтэрхий томоор төсөөлөн бодоод дэмий.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top