ӨРНИЙН ЗУРХАЙ | Нумынхан эрч хүчээр дүүрэн байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Шинэ ажил эхлүүлэх, ажил хэргийн шинэ хамтрагчтай болоход тохиромжтой. Магадгүй аялалаар явж ч мэдэх юм. Шинэ танилтай болох хүсэл буцалсан өдөр байна. Алдаа гаргасан ч хурдан засаж чадвал хүсэл мөрөөдлөө биелүүлнэ. Аливаа зовлонгоо найз нөхөдтэйгөө хуваалц.

Үхэр

Өнөөдөр та хүлээцтэй байх хэрэгтэй. Буруу зүйлд татагдах гэсний хэрэггүй. Буруу зүйлд автах л юм бол хүсэл зорилгийг тань үгүй хийнэ. Өмнөх алдаа таныг зовооно. Хувийн сахилга баттай бай. Хийх ажлынхаа төлөвлөгөөг сайтар тунгаа. Хэдийгээр та өөртөө найдан ганцаараа ажиллаж болох ч цаг ямагт хэн нэгний тусламж хэрэгтэй гэдгийг санаарай.

Ихэр

Ажил хэргийнхээ талаар эргэцүүлэн тунгаах өдөр. Удирдах албан тушаалтантай хэрхэн харилцах, тэдэнд хэрхэн нөлөөлөх тухай сайтар бод. Энэ цаг мөчийг ашиглан өөрийнхөө чадварыг харуулж албан тушаал ахих, цалингаа нэмэгдүүлэх талаар ажил олгогчоосоо асуу.

Мэлхий

Олсон мөнгөө зөв зарцуул. Ямар нэгэн байдлаар өөрийнхөө давуу талыг ашиглан мөнгө олж болох ч түүнийг хэрхэн зарцуулах нь юу юунаас илүү чухал. Хэрэв үгүй бол зорилгоосоо хазайж мэднэ. Тэвчээргүй, яаруу зангаа хазаарлаж чадвал байдал аяндаа цэгцэрнэ.  

Арслан

Сэтгэл санаа тань тогтворгүй байх боловч таагүй үр дүнд хүрэхгүй тул санаа зовохгүй байж болно. Эрх мэдэл тань нэмэгдэх ч хэн нэгний тус хэрэгтэйг санаарай. Аливаа зүйлд тусч сэтгэлээр ханд. Санхүүтэй холбоотой зарим асуудлыг зохицуул. Тус болох хэн нэгэнтэй холбоо тогтоохыг эрмэлзээрэй.

Охин

Өр, зээлээ цэгцлэх, мөнгөн хөрөнгөө хянах талаар бодвол мэргэн санаа аяндаа урган гарна. Зраим охиныхонд хувийн сахилга батгүй байдал асуудал болж мэдэх нь. Өөрийн авахыг хүссэн зүйлээ дараа боломжтой үедээ авахыг эрмэлзээрэй. Үр ашиггүй ямар нэгэн зүйлээс аль болох зайлсхий.

Жинлүүр

Ажил дээр нь гэнэтийн зүйл тохиолдоно. Огт хамаагүй мэт үл тоосон зүйлс чухал байж мэднэ. Таны оролцоог шаардах ямар нэгэн зүйл тохиолдох бололтой. Хэн нэгний хийх ёстой зүйлийн өмнөөс бүү ачаа үүр. Хамт олноо уриалсан ямар нэгэн зүйлийг сэд.  

Хилэнц

Зөв цагт, зөв газраа байхыг эрмэлзээрэй. Санхүүгийн асуудал үүсэж болох ч их алдагдал хүлээхээс сэрэмжил. Дэмий ярианд бүү авт. Тэвчээртэй, ухаалаг бай. Цагаа менежменттэй бай. Төлөвлөсөн ажлаа ямар ч гэсэн хэрэгжүүл.

Нум

Эрч хүчээр дүүрэн байна. Хариуцлага хүлээж, бусдыг өөртөө тат. Амьдрал тань ямар хурдан өөрчлөгдөж байгааг мэдэр. Анхаарлаа сулруулж болохгүй. Хүсэл мөрөөдөл тань буцалж буй энэ цагт эрч хүчээ дэмий зүйлд үрээд хэрэггүй гэдгийг санаарай.  

Матар

Бэрхшээлд бүү шантар. Ирээдүйн талаар одоо бүү санаа чилээ. Амжилтад хүрэхийн тулд арга заль сэдээд хэрэггүй. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээдэг гэдгийг мэргэн үгийг сана.

Хумх

Санхүүгээ дэмжих ямар нэгэн саналыг бүү хүлээн ав. Шагайн чинээ чулууг уулын чинээ болгож бодоод хэрэггүй. Төлөөгүй өр зээлээ хянаж, боломжтой бол эхнээс нь төл. Том бизнес бодохоос илүү одоо байгаагаа зөвөөр үнэлж, дүгнээрэй.  

Загас

Олны анхаарлын төвд байж, өөрийгөө таниулахад одоо л яг тохирох цаг. Өөрийн бүтээлч ур чадвараа дэлгэн харуул. Булчингаа зарахаас илүүтэй тархиа гашилгахыг од эрхэс зөвлөж байна. Багаар ажиллах гэж чардайхын оронд өөрийнхөө юу чаддаг гэдгийг тунгаж хувийн ур чадвараа харуулаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top