ӨРНИЙН ЗУРХАЙ | Ихрийнхний эрч хүч, авьяас чадвар ундарна

Б.Сэцэн | Zindaa.mn
55 минутын өмнө

Хонь

Өнөөдөр эерэг байдал давамгайлна. Та өөртөө сэтгэл хангалуун байна. Олон нийтийг хамарсан элдэв санаа сэдэл танд таалагдахгүй байж мэднэ. Тэвчээртэй байж цагийг зугаатай өнгөрөө. Үдэш найзудтайгаа хамт хөгжилд. Романтик учрал таны сэтгэлийг догдлуулна.

Үхэр

Маш хэцүү байдлаас өөрийн санаанд нийцсэн гэрээ байгуулж чадна. Хөрвөх чадвартай байвал амжилт ойрхон байна. Дотоод зөн мэдрэмжээ дага. Гэвч чухал зүйлийг ганцаараа болгох гээд муйхарлаад дэмий. Багийн ажиллагаа амжилт авчирна.

Ихэр

Эрч хүч, авьяас чадвар тань нэмэгдэнэ. Энэ өдөр маш чухал хэрэгтэй ажлаа бүтээ. Цагийг бүр бүтээлтэй өнгөрүүлж, завгүй байх хэрэгтэй. Дотроо бодолтой доороо суурьтай хандаж ямар нэгэн чухал зүйлийг нээн тодотгох бололтой.

Мэлхий

Эрсдэлтэй зүйлд аз сорих гэж байгаа бол хэн нэгний зөвлөгөөг сонс. Тэгвэл амжилтад хүрнэ. Шинэ бизнес эхлүүлж, санхүүгийн боломжтой болоход яг боломжтой цаг нь. Нөхцөл байдал тогтворгүй байсан ч таны сэтгэл санаа өөдрөг байна. Аливаа зүйлд хөрөнгө оруулахад наанаа бэрх мэт санагдавч алгуур урагшилсаар байх бололтой.

Арслан

Өөрийгөө зөвөөр харуулж, хичээнгүйлэн зүтгэ. Ололт амжилт, ашиг тус авчрах ямар нэг зүйл хийе гэвэл сайтар бодож тунгаа. Бизнес эрхлэгчид олсон хэдээ эрсдэлтэй зүйлд зарцуулахаас илүүтэй байгаа хэдээ одоохондоо хадгал. Нөхцөл байдал хаашаа ч эргэж болох шүү дээ.

Охин

Хаа нэгтээгээс сайн мэдээ ирж явна. Оюуны чадвар дээд цэгтээ байх тул бизнесийн санаагаа одоо л чамбайлдаг цаг. Өнөөдөр та туслах биш гол дүр нь бай. Адал явдал хайсан, сонирхол татсан зүйлд тэмүүлнэ. Энэ тэмүүллээс таны амьдралд нэгэн шинэ хуудас эргэх бололтой.

Жинлүүр

Гэнэтийн мэдээ дуулаад эргэн тойрондоо таагүй байдал үүсгэх бололтой. Бүх зүйлд шүүмжлэлтэй хандалгүй аливаа зүйлийн сайныг харж, хүмүүстэй аль болох нээлттэй бай. Өөрөө л хичээвэл ажил тань бүтнэ. Гэвч арилжаа наймаанд оролцох гэсний хэрэггүй. Үнэхээр ямар нэгэн зүйл худалдаж авах гэж байгаа өөр газартай үнийг харьцуулж, хэрсүү бай.

Хилэнц

Олны өмнө үг хэлэх, сургалтад голлох үүрэгтэй оролцох бол хувийн бэлтгэлээ сайтар базаа. Шийдвэрийг тань хэн нэгэн эсэргүүцэж болох ч бүү авт. Сэтгэлийн санааны хувьд ихэд ядрах боловч гадуур гарч сэтгэлээ онгойлгохыг хичээ. Найз нөхөдтэйгөө аль болох хамт бай.

Нум

Өнөөдөр их л үрэлгэн байх нь дээ. Дадаж хэвшээгүй зүйлдээ гар дүрэх гэсний хэрэггүй. Авьяас чадвараа ил гаргаж, өөрийгөө нээхийг хичээ. Сайн танихгүй хэн нэгнээс сонссон зүйлдээ бүү итгэ. Ажлын талбарт аль болох эерэг байхыг хичээгээрэй.

Матар

Сэтгэл хөдлөлдөө автаж түргэн ааш гаргахаас болгоомжил. Өнөөдөр аль болох ганцаараа баймаар болох ч тэгэх гэсний хэрэггүй. Энэ нь тантай бус гадна орчинтой шууд холбоотой. Ганцаараа байгаад л байвал зөв сонголтоо буруутгаж мэднэ.

Хумх

Өнөөдөр байгуулах гэрээ таны амьдралд эерэг өөрчлөлт авчирна. Хэн нэгэнтэй ам мурийсан бол өнөөдөр эвлэрэх цаг нь болжээ. Хайр дурлалын тал дээр өөрийгөө хэт доогуур үнэлэх гэсний хэрэггүй. Аливаа зүйлийг өөрийн болгох гэж оролддог зангаа зас.

Загас

Өөрийн чинь анхаарлыг татаж буй зүйлд л тэмүүлж, түүндээ хөрөнгө оруул. Хууль бус санагдсан аливаа зүйлээс зайгаа барь. Ажил, амьдралаа холилгүй тэнцвэрийг нь хадгал. Ингэж чадвал аз жаргал ирнэ. Хэцүү санагдсан юуг ч даван туулах сэтгэлийн тэнхээтэй бай.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top