ӨРНИЙН ЗУРХАЙ | Жинлүүрийнхний бүтээлч байдал нэмэгдэнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
19 цагийн өмнө

Хонь

Өнөөдөр амралтын өдөр. Залхуу цаанаасаа л хүрнэ. Урт хугацаанд үргэлжлэх ажил эхлүүлээд дэмий. Хайртай хүнтэйгээ үг зөрж болохгүй, дуугүй өнгөрсөн нь дээр. Хэрэггүй зүйлд зарлага гаргахаас сэргийлээрэй.

Үхэр

Мөрөөдөлдөө умбах бололтой. Чухал зүйлээ цаасан дээр тэмдэглэж авахгүй бол хэн нэгний итгэлийг алдаж магадгүй. Гэр бүлийнхэнтэйгээ нээлттэй бай, чөлөөтэй харьц. Бодлоо хуваалцаж чадвал гэр бүлийн уур амьсгал аяндаа сайхан болно.

Ихэр

Бусдын үзэл бодлыг нээлттэй сонс. Гэхдээ тэднийг зовлонг өөртөө наах гэсний хэрэггүй. Хэн нэгэнтэй ам мурийсан бол харилцаагаа сайжруул. Зөн совин тань нэмэгдэнэ. Бясалгах нь таны оюун ухааныг сэргээнэ. Болоод өнгөрсөн зүйлийг өнөөдөр сөхвөл уур бухимдал төрөхөөс цаашгүй. Үүний оронд асуудлыг шийдвэрлэх арга замаа эрэлхийл.

Мэлхий

Өөртөө байгаадаа хангалуун бай. Олон зүйлийг ургуулж бодоод, бусадтай өөрийгөө харьцуулах гэсний хэрэггүй. Аяллаар явна гэж санасан ч талаар болно. Гэсэн ч ямар нэг аргаар өөрийгөө зугаацуулах зүйл ол. Гэр бүлдээ халуун уур амьсгал төрүүлэхийн тулд ширээ зас, дайл, хамтдаа хөгжилтэй өнгөрүүл.

Арслан

Өөрийнхөө үзэл бодолд бат зогс. Ихэнх арслан хайртай хүнтэйгээ харьцахад бэрх байна. Энэ үед амьдралын туршлагатай хэн нэгний үгийг сонс. Магадгүй тус болж мэднэ. Сайн найзтайгаа утсаар ч хамаагүй ярьж дотроо уудал. Сэтгэл санаа сэргэх ч юм билүү.

Охин

Өөрийнхөө дотоод дуу хоолойг чимээл. Сэтгэл зовоож буй бүх зүйлээ мартаад өнөөдөр дуртай зүйлээ хий. Ойр тойрнынхондоо тусалж, түүнээсээ баяр бахдал ав. Өнөөдөр хосууд хэтийн зорилгоо тодорхойл.

Жинлүүр

Сонирхолтой өөрчлөлт ирж болзошгүй. Бүтээлч байдал тань дээд зэрэгт байна. Гэрийнхээ өнгийг засах, хийж дуусаагүй зүйлээ дуусгахад таатай. Эргэн тойрнынхондоо гэрэл гэгээ цацруул.

Хилэнц

Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлуудаа цэгцлэх, өөрчлөх боломж гарна. Гэр бүлийнхэнтэйгээ ойлголц. Эцэг, эх, эхнэр, нөхөр, үр хүүхэд хэн ч байсан нэгнийгээ зохих ёсоор харилцан хүндэтгэх ёстой гэдгийг санаарай. Таны хүсэл зорилго зөв зүгт чиглэх болно.

Нум

Гадуур гарч, шинэ хүмүүстэй танилцана. Эрч хүч нэмэгдэнэ.  Хэн нэгэнт өгөөмөр сэтгэлийн гараа сунга. Амьдралын амтыг мэдэр. Одоо байгаадаа л таларх. Өөртөө урам зориг өг. Дотроо бодолтой байдаг ч гэсэн хааяа нэг сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй гэдгийг санаарай.

Матар

Нэгэн хэвийн амьдралаа өөрчлөхөд таатай өдөр. Эргэн тойронд чинь таагүй нөхцөл байдал үүсэх бололтой. Эрүүл мэнддээ анхаар. Амьдралын хэмнэлээ өөрчилж, зөв хэвшилтэй бай.

Хумх

Өнөөдөр романтик бодолд автана. Хосууд нэгнээсээ халуун дулаан харилцаа мэдрэх болно. Ганц бие хумхынхан танилын хүрээгээ тэл, гэхдээ сайн зөвлөлдөөрэй. Зөвхөн хайрын төлөө хүсэл мөрөөдлөө золих гэсний хэрэггүй.

Загас

Өнөөдөр амралтын өдөр. Тулгарсан зовлонгуудаа мартаад сайхан амар. Дотоод мэдрэмж тань өндөр байна. Гадуур зугаалж, романтик бай. Мартагдашгүй дурсаж бүтээ. Товлосон уулзалтаа мартсан бол соёлтойгоор уучлал эрээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top