БНХАУ | ӨМӨЗО-ны Баян-Овоогийн ордод 74 сая ам.долларын хөрөнгө оруулна

Б.Сэцэн | Zindaa.mn
59 минутын өмнө

БНХАУ-ын засаг захиргаа Өвөр Монголын Баян Овоо дахь уурхайн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 74 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Газрын ховор элементийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлдэг Баян-Овоогийн ордод хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр жилийн үйлдвэрлэлийн гарц 15 сая тонн болж, бараг 50 орчим хувиар нэмэгдэх аж.

Баян-Овоогийн орд нь төмөр, шороон металл, флюорит, ниоби, сканди, торий агуулсан ховор ашигт малтмалын охь шим болсон орд юм. Тус ордын төмрийн хүдрийн батлагдсан нөөц нь 600 орчим сая тонн бөгөөд төмрийн агууламж нь 35% байдаг аж. Энэхүү төслийг БНХАУ-ын Баоганг групп хэрэгжүүлдэг бөгөөд төсөл нь голчлон төмрийн хүдрийн үйлдвэрлэлд төвлөрдөг бөгөөд ховор ашигт малтмалыг дайвар бүтээгдэхүүн байдлаар үйлдвэрлэхээр төлвөлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top