Хэдийгээр дэлхий дахин шинэ хямралын ирмэг дээр байгаа ч дэлхий даяар алт болон төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр өсөлттэй гарчээ. Энэ өсөлт ойрын хоёр жилдээ саарахгүй гэж шинжээчид дүгнэж байна. Алт болон төмрийн хүдрийн үйлдвэрлэл Хятад, Австрали, ОХУ, АНУ, Бразил, Энэтхэгт эрчээ авч байгаа аж.
Энэ он гарсаар дэлхий даяар 106 сая унци алт олборлосон нь өнгөрсөн жилээс 2.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн гурван жилийн дунджийг авч үзвэл 2016-2018 онд алтны үйлдвэрлэл гурван жилийн хугацаанд 1.3 хувиар өсч байсан юм. Одоогоор нэг унци алтны үнэ 1300 ам.доллар байгаа бол 2022 он эхэд 1450 ам.доллар болно гэж шинжээчид таамаглаж байна. Хятадын алтны үйлдвэрлэл 2014 онд бага зэрэг саарсан ч 2016 оноос эхлэн тогтмол өсч буй. Алгуурч гэсэн 2028 он хүртэл Хятадын алтны үйлдвэрлэл саарахгүй гэдгийг шинжээчид таамаглаж байна. Хэдийгээр Хятадын засаг захиргаа уул уурхайн нөхөн сэргээл, хүрээлэн буй орчны бохирдлоос шалтгаалан жижиг компаниудад их татвар оногдуулах замаар алтны салбарын жижиг тоглогчдыг бодлогоор шахан гаргаж буй. Энэ нь жижиг үйлдвэрлэгч, том үйлдвэрлэгчтэй нэгдэх үйл явцыг эрчимжүүлж улмаар алтны салбарын үйлдвэрлэлийг өсгөж буй нэгэн үндэс болжээ. Хятад 2021 он гэхэд дэлхий зах зээл дээр алтны хамгийн том нийлүүлэгч болно гэсэн өөдрөг хүлээлт бий.
Энэ он гарсаар дэлхий даяар 106 сая унци алт олборлосон нь өнгөрсөн жилээс 2.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн гурван жилийн дунджийг авч үзвэл 2016-2018 онд алтны үйлдвэрлэл гурван жилийн хугацаанд 1.3 хувиар өсч байсан юм.
Алтны салбарын гол тоглогч байсаар ирсэн Австралийн алтны үйлдвэрлэл алгуур буурч байгаа ч байр сууриа хараахан алдаагүй байна. Сүүлийн жилүүдэд техник технологийн шинэ тутам ололт амжилтыг уул уурхайдаа нэвтрүүлэх болсон энэ улсад алтны уурхайн олборлолт ч илүү орчин үежиж байгаа. Өнгөрсөн онд Австрали улс дангаараа 10.1 сая унци алт олборлосон гэх судалгаа бий. Энэ онд гэхэд энэ тоог 11 болгон нэмэгдүүлж, 2027 он гэхэд 13.2 сая унци алт олборлох зорилт тавьжээ. Австрали улсад “Баррик Голд”, “Ньюкрест Майнинг”, “Ньюмонт Майнинг”, “Голд Фильдс”, “АнглоГолд Ашанти” гэх таван уурхай голлох тоглогч юм.
Барууны орнуудын худалдааны хоригт өртсөн ч ОХУ-ын алтны олборлолт өссөөр буй. Ялангуяа 2019 оны эхний хоёр сарын байдлаар алтны олборлолт өнгөрсөн оныхоос бараг таван хувиар нэмэгджээ. Харин Евразийн эдийн засгийн нэгдлээр дамжуулан хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудтай алтны салбарт хамтрах бодлого баримталж байгаа нь энэхүү өсөлтөд нөлөөлж буй аж.
Төмрийн хүдрийн салбарт Бразил, Энэтхэгт голлох өсөлт үзүүлээд байна. 2019 оны эхний хоёр сарын байдлаар дэлхий даяар 3.3 сая тонн төмрийн хүдэр олборлосон дүн мэдээ гарчээ. Ялангуяа Энэтхэг улс төмрийн хүдрийн салбартаа анхаарч байгаль орчны нөхөн сэргээлтэд анхаарсан компанийг татвараас хөнгөлөх бодлого баримталж байгаа нь олборлолтыг нэмэгдүүлэх нэгэн хүчин зүйл гэж үзэж байна. Хэдийгээр энэ бодлогыг шүүмжилж байсан ч эерэг нөлөөлөл үзүүлж байгаа нь шинжээчдийн анхаарлыг татаж буй юм.
2019 оны эхний хоёр сарын байдлаар дэлхий даяар 3.3 сая тонн төмрийн хүдэр олборлосон дүн мэдээ гарчээ. Ялангуяа Энэтхэг улс төмрийн хүдрийн салбартаа анхаарч байгаль орчны нөхөн сэргээлтэд анхаарсан компанийг татвараас хөнгөлөх бодлого баримталж байгаа нь олборлолтыг нэмэгдүүлэх нэгэн хүчин зүйл гэж үзэж байна.
Австрали улс 2028 он хүртэл төмрийн хүдрийн олборлолтыг нэмэгдүүлэх, шинээр гурван уурхай нэмж байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Сүүлийн гурван жил олборлолт нь харьцангуй унаад байсан энэ салбар ирэх жилүүдэд Австралийн уул уурхайн голлох салбар гэх байр сууриа эргүүлэн авахаар зориод байна. Далайн чанадад хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдээ эргэн сэргээж хамтран ажиллана гэдгээ мэдэгдээд байна.
Латин америкийн хамгийн том эдийн засаг гэгдэх Бразил улсад төмрийн хүдрийн олборлолт огцом нэмэгдээд байна. Бразил улс энэ онд 453 сая тонн төмрийн хүдэр олборлох зорилт тавиад байна. Дэлхий даяар барилгын салбар өсч байгаа нь төмрийн хүдрийн олборлолтыг нэмэгдүүлэх хүчин зүйл юм. Энэ цаг үед Бразил улсад төмрийн хүдрийн олборлолтоороо дэлхийд тэргүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээр бүс нутгаа хангах зорилт тавиад байна. 2028 он гэхэд Бразил улс 566 сая тонн төмрийн хүдэр олборлох зорилт тавиад байгаа билээ.
Энэтхэгийн эрдэс баялаг, уул уурхайн яам төмрийн хүдрийн лиценз бүрдүүлэх баримт бичгийн тоог бууруулж, шинэ тутам компаниуд дэмжих бодлого баримталж буй нь төмрийн хүдрийн олборлолтыг нэмэгдүүлж буй хамгийн том хүчин зүйлийн нэг юм. Түүнчлэн улс төрийн нөхцөл байдлын улмаас хаалгаа бариад байсан төмрийн хүдрийн төслүүдийг эргэн нээж байгаа нь ч дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.
Төмрийн хүдрийн зах зээлд тэргүүлэгч Хятад улс урт хугацаанд төмрийн хүдрийн олборлолтыг хатуу хянах бодлого баримталж байгаа нь том тоглогч гэсэн байр суурьнаас нь холдуулж буй. Гэв тус улс 2019 оны хэний хоёр сарын байдлаар 1.2 сая тонн төмрийн хүдэр олборлоод байна. Цаашид энэ тоо огцом буурах хандлагатай. Үүнээс улбаалан төмрийн хүдрийн импорт ч их хэмжээгээр буурчээ. Сүүлийн үед АНУ-тай худалдааны маргаан дэгдээсэнтэй холбоотойгоор төмрийн нийлүүлэлт, үнэ дотоодын зах зээлд буураад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )