Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрэв

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 06

Нью Йоркийн барааны бирж дээр алтны үнэ түүхэнд анх удаа нэг унц нь 3949 ам.долларт хүрчээ. Арванхоёрдугаар сард нийлүүлэгдэх фючерс үнэ 3950 ам.долларт хүрч, өмнөх арилжаануудаас нэг хувиар өссөн байна.

Шинжээчдийн тооцоолсноор, энэ оны сүүлч гэхэд алтны үнэ нэг унц нь 4000 ам.долларыг давж магадгүй байна. Шалтгаан нь геополитикийн нөхцөл байдал болон Холбооны нөөцийн сангийн хатуу бодлоготой холбоотой. АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны дайн сэргэх, Ойрх Дорнодын мөргөлдөөн гүнзгийрсэн тохиолдолд алтны үнэ нэмэгдэх талтай. Энэ тохиолдолд АНУ-д инфляц өсөж, Холбооны нөөцийн сан бодлогыг хүүгээ өндөр түвшинд байлгах зорилгоор мөнгө, зээлийн бодлогоо чангаруулахаас өөр аргагүйд хүрнэ гэж шинжээчид онцолжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.77) 2025 оны 10 сарын 06

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Top