Рио Тинто төмрийн хүдрээ анх удаа Хятадын боомтод юаниар худалдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Австралийн уул уурхайн томоохон компани Рио Тинто БНХАУ-ын хойд хэсэгт орших Рижао боомтод төмрийн хүдрийг анх удаа юаниар худалдлаа. Хамгийн анхны юанийн худалдааны хэмжээ 10 мянган тонноор хэмжигдэж байгаа юм. Цаашид Рио Тинто компани БНХАУ-ын нутаг дэвсгэрт юаниар худалдах хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталж буй аж.

Рио Тинто компани энэ жил 500 мянган тонн төмрийн хүдэр худалдах төлөвлөгөө гаргажээ. БНХАУ-ын дотоодын зах зээлд төмрийн хүдрийн эрэлт нэмэгдэж байгаа юм. Аж үйлдвэр, бүтээн байгуулалт нэмэгдэж байгаа нь төмрийн хүдрийн эрэлтийг огцом нэмэгдүүлж буй аж. Рио Тинто компани БНХАУ-ын Засаг захиргаатай хамтын ажиллагаагаа өргөжүүлж хувь нийлүүлсэн хэд, хэдэн компани байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top