Австрали улсын баруун эрэгт өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр болсон хуй салхи төмрийн хүдрийн олборлолтод нөлөөлж болзошгүйг Рио Тинто компани анхаарууллаа. Дэлхийн төмрийн хүдрийн зах зээлд хоёрдугаарт бичигдэх Рио Тинто компани байгалийн гамшгийн дараа нэн даруй арга хэмжээ авч өчигдрөөс буюу энэ сарын 28-ны өдрөөс эхлэн хэвийн үйл ажиллагаандаа шилжсэн байна. Австралийн төмрийн хүдрийн ихэнх орд баруун эргээ дагаж байрласан байх бөгөөд хуй салхи энэ бүс нутагт болсон юм.
Гэхдээ байгалийн гамшгаас шалтгаалан Ламберт болон Дампьер боомт түр хугацаанд хаалгаа бариад байна. Одоогоор чухам хэзээ нээгдэх нь тодорхой болоогүй байна. Он гарснаас хойш үер, хуй салхи зэрэг байгалийн гамшгаас шалтгаалан нүүрс болон зэс, төмрийн хүдрийн олборлолт, борлуулалтад сөргөөр нөлөөлөөд байгаа билээ.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл ( 0 )