Мягмар гарагт металлын бирж дээр төмрийн хүдрийн ханш 2014 оны нэгдүгээр сараас хойш хамгийн дээд хэмжээнд хүрчээ.
Өчигдөр Умард Хятадад импортолсон төмрийн хүдрийн тогтсон ханш 128.57 ам.долларт хүрч, нэг хоногийн дотор 5.4 хувиар өссөн байна.
БНХАУ-ын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр долоодугаар сард тус улс 93.4 сая тонн түүхий ган үйлдвэрлэж түүхэн дээд үзүүлэлтээ үзүүлжээ. Статистик мэдээллийг харвал түүхий гангийн үйлдвэрлэл өмнөх сараас хоёр, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал есөн хувиар өссөн байна.
БНХАУ-ын төмрийн хүдрийн импорт долоодугаар сард 24 хувиар өсжээ.
Сэтгэгдэл ( 0 )