Австралийн баруун хэсэгт орших Хедланд боомтоос БНХАУ руу нийлүүлэх төмрийн хүдрийн тээвэрлэлт нэмэгджээ. Он гарснаас хойш эхний таван сарын байдлаар 37.8 сая тонн төмрийн хүдэр БНХАУ руу тээвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2.27 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Тээврийн ихэнхийг “Фортеск Металс”, “Рой Хилл”, “BHP” компани гүйцэтгэжээ. Түүнээс гадна Рио Тинто компанийн хөрөнгө оруулалттай “Пилбара” уурхайн бүсээс БНХАУ руу нийлүүлэх төмрийн хүдрийн тээвэрлэлт ч нэмэгдсэн байна.
БНХАУ-ын Гаалийн ерөнхий хорооны мэдээллээр өнгөрсөн тавдугаар сард төмрийн хүдрийн импорт 11 хувиар буурч 83.7 сая тоннд хүрчээ. Хэдийгээр Австрали БНХАУ-ын хооронд импортын маргаан байсан ч хоёр тал түргэн хугацаанд асуудлаа шийдвэрлэн тохиролцоонд хүрч чадсан байна.
Сэтгэгдэл ( 0 )