Сьерра Леон улсын Засгийн газар "Марампа" уурхайн гэрээг цуцаллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Сьерра Леон улсын Засгийн газар төмрийн хүдрийн “Марампа” уурхайн төсөдл Gerald Group-тэй байгуулах гэрээгээ цуцалжээ. Олон улсын гэрээ хэлэлцээрийн журам зөрчсөн, Засгийн газрын зарим албан тушаалтантай авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзэн ийнхүү байгуулахаар төлөвлөсөн гэрээгээ цуцалсан байна. Өнгөрсөн сард Олон улсын худалдааны танхим болон Олон улсын шүүхээр гэрээ байгуулах анхан шатны үйл явц нь хууль зөрчсөн эсэхийг хэлэлцсэн юм. Шүүх хурлын дүн Gerald Group-н талд гарсан ч Сьерра Леон улсын Засгийн газар гэрээгээ шууд цуцлах шийдвэр гаргажээ.

“Олон улсын шүүх аль талдаа шийдэх нь хамаагүй. Бид бол тусдаа хууль дүрэмтэй улс. Илтэд хууль зөрчсөн гэрээнд гарын үсэг зурах ёсгүй. Африкийн олон улс ийм гэрээнд гарын үсэг зураад одоо ч засаж чадахгүй байгааг бид бүхэн харж байгаа. Сьерра Леон улсын хууль дүрмийг сахин баримталж, аль, аль талдаа ашигтай байхуйц гэрээнд л гарын үсэг зурах ёстой. Энэ бол бидний үүрэг” гэж Сьерра Леон улсын Уул уурхайн сайд Фодай Радо Йоки ярьжээ.

Ингэснээр Gerald Group-н охин компани “SL Mining” компани 500 гаруй сая ам.долларын алдагдал хүлээж магадгүй байна. 1990-аад оны сүүл үед төмрийн хүдрийн арвин нөөцтэй болох нь тогтоогдож 2012 онд Cape Lambert Resources компанид худалдсан ч Засгийн газартай хийсэн маргааны улмаас 2014 онд эрхийг нь Засгийн газарт буцаан шилжүүлсэн юм. Хэдийгээр төмрийн хүдрийн арвин нөөцтэй ч Засгийн газар болон улс төрийн намуудын шахалт, шаардлагаар үйл ажиллагаа нь эхлэхгүй 20 гаруй жил болж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(180.150.82.98) 2019 оны 10 сарын 10

MONGOLOOS DEER ULS BNA. MONGOL TCERGUUD BGAA BILUU....ENHIIG SAHIULJ...

0  |  0
Batzandan(64.119.22.200) 2019 оны 10 сарын 10

Uurhain nootsiig hench onood togtooj chaddaggui taaj togtoodog

0  |  0
Top