Хонь
Хуримтлалаа сайжруулахын тулд орлого, зарлагын тооцоотой бай. Гаргасан зарим шийдвэр бусдын ашиг сонирхолд нийцэхгүй байж мэднэ. Гэхдээ өөрийн шийдвэртээ үнэнч бай. Тэвчээргүй зан чинь хууль зөрчих шалтгаан болох вий, болгоомжил. Хамтрагчидтайгаа уулзаж, ирээдүйн зорилгын талаар бодол санаагаа илэн далангүй хуваалц.
Үхэр
Бизнес эрхлэхэд таатай өдөр. Өөртөө итгэлтэй байвал амжилт ирэх магадлалтай. Ажлын бүтээмж нэмэгдэнэ. Хичээл зүтгэлийн үр шимийг хүртэнэ. Урам зоригтой байвал танд туслах хүн олдоно. Өнөөдөр танд зориулагдсан өдөр байх болно.
Ихэр
Хамтын ажиллагаа үр шимээ өгч, итгэл найдвар сэргэнэ. Ажлын шинэ боломж гарч ирнэ. Сонголтоо зөв хийгээрэй. Өнөөдөр завгүй байх тул ядрахгүйн тулд өөрийгөө тайван байлга. Дуусгах ёстой ажлаа хугацаанд нь дуусга.
Мэлхий
Эд хөрөнгөний араас хөөцөлдөхөөс илүүтэй амьдралын утга учрыг ойлгохыг эрмэлзэнэ. Өнөөдөр хөгжилтэй баймаар байвч үүрэг хариуцлагаа умартаж болохгүй. Олон нийтийн арга хэмжээнд оролцох бол аль болох тайван бай. Таныг эргэлзүүлж мэдэх зүйл тохионо. Хэрэв та ямар нэгэн ажил дааж авах гэж байгаа бол эхэлхийн өмнө сайтар нягталж, төлөвлө.
Арслан
Өөрийн ур чадвараа харуул. Үр дүнд нь урьд гаргаж байгаагүй амжилт олно. Элдэв дүрэм, журам төлөвлөгөөг тань өөрчлөх бололтой. Шинийг эрэлхийлсэн хүсэл эрмэлзэл шинэ ажилд урин дуудна. Өнөөдөр олон төрлийн үйл ажиллагаанд татагдан оролцох боловч олон янзын хүмүүстэй харилцахад тийм ч амар байхгүй нь бололтой.
Охин
Өнөөдөр та хэн нэгний тусламж дэмжлэгийг хүлээгээд дэмий. Сайшаал, магтаал сонсоно гэж бодоод ч хэрэггүй. Тийм учраас сэтгэл санааны бэлтгэлтэй бай. Таагүй зүйл бодож өөрийгөө зовоогоод дэмий. Хэтийн төлөвлөгөөнөөс гажаад хэрэггүй. Ямар нэгэн чухал зүйлээ мартаж мэдэх тул сайн бичиж, тэмдэглэ.
Жинлүүр
Таагүй мэдээ сонссон ч хийж буй ажлаа цаг тухайд нь хий. Бүтээлч байдал, ур чадвараа харуулахад таатай. Хийж дуусаагүй ажлуудаа дуусга. Хийж буй зүйлийнхээ жижиг гэлтгүй бүх зүйлд анхаарлаа хандуул. Тэгвээс танд амжилт ирнэ.
Хилэнц
Эрч хүчээ нөө. Од эрхэс танд таатай зүйл тохиолдоно гэж зөгнөж байна. Ажил хайж буй хилэнцийнхэн энэ өдөр сайн мэдээ сонсох бололтой. Ажил хэргийн харилцаа холбоо ч амжилттай байна. Гэхдээ ямар нэгэн сонголт хийх гэж байгаа бол эрсдэл гаргах зоригтой бай.
Нум
Ашиг орлого олох гэнэтийн сайхан мэдээ сонсох бололтой. Ажил хэрэгтээ мэргэжлийн хувьд өсөн дэвжих боломж олдоно. Өөрийнхөө оюун санаанд найд. Аливаа зүйл гаднын хүчин зүйлээс ихээхэн шалтгаантай. Өөрийгөө аль болох битгий гол.
Матар
Худал хуурмагаас болгоомжтой бай. Бусдын арга зальд автаад дэмий. Бүх зүйлийг хуулийн хүрээнд хий. Аль болох хэмнэлттэй бай. Дэмий зүйл бүү худалдаж ав. Их зарлага гаргадаг зүйлсээ жагсааж аль болох танахыг хичээ.
Хумх
Үүрэх хариуцлага тань нэмэгдэнэ. Бичиг цаасны ажил ч овоорч мэднэ. Өнөөдөр та нэг дор олон ажил амжуулах шаардлагатай болно. Заримдаа та азаа туршаад үзэхэд дэмий. Бусдаас тусламж хүсэхээс бүү ай. Гэхдээ үнэхээр тус болох хүн үү гэдгийг оюун санаандаа тунгаагаарай.
Загас
Ажилдаа чин зүрхээ зориулж хандаж байгаа бол гарцаагүй сайн үр дүн ирнэ. Хэн нэгэнтэй харилцахын тулд бусдаас зөвлөгөө ав. Хэлэх үгээ сайтар тунгаа. Олон олон зүйлийг сурч мэдсэн өдөр байх болно. Хэрэгцээтэй сургалт дамжааг судалж, аль болох цаг алдалгүй хамрагдаарай.

Сэтгэгдэл ( 0 )