Хонь
Хуулийн байгууллагаар асуудлаа шийдвэрлэж байгаа бол мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө ав. Бусдад хэлэх үгэндээ анхаар. Хэн нэгнээс ирэх зөвлөгөө, сануулгыг хүндээр тусгаж авах гээд хэрэгггүй. Ажлын ачаалал гэнэт нэмэгдэж мэднэ.
Үхэр
Бусдыг ойлгох мэдрэмж өндөр байна. Уян зөөлөн чанар ихээр илрэх өдөр. Хандив, хүмүүнлэгийн ажиллагаанд өөрийн мэдэлгүй оролцоно. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч алхам, үйл хөдлөл бүрээ ажигла. Уян зөөлөн чанар давамгайлах ч ажил хэргийн тал дээр хатуу бай.
Ихэр
Өөртөө итгэлтэй байх хэдий ч бусдын үгийг сонсох хэрэгтэй гэдгийг сана. Аль болох багаар ажилла. Эцсийн шийдвэрийг өөрөө гарга. Олон жил уулзаагүй сайн танилын чинь тус нэмэр, нөмөр нөөлөг хэрэгтэй болно.
Мэлхий
Шийдвэр гаргахдаа няхуур байсны улмаас цаг алдах магадлалтай. Хүн болгонд таалагдах гэсний хэрэггүй. Аль болох тайван бай, өөрийн чинь сонирхлыг татахгүй бол шууд түүнийгээ илэрхийл. Өөртөө итгэлтэй, хөдөлмөрч байвал та хэрэгтэй санхүүгээ олж чадахаар байна.
Арслан
Санамсаргүй эндүүрлээс болж ажил хэрэг саатаж магадгүй. Ажил хэргийн гэнэтийн сорилт таныг хүлээж байна. Аливаа зүйлийг эхлэхийн өмнө сайтар тунгааж, төлөвлө. Амьдралд нийцсэн зөв шийдвэр гаргахгүй бол ямар нэгэн асуудалтай нүүр тулж мэдэхээр байна.
Охин
Өнөөдөр хариуцлага хүлээж, тэр чинээгээрээ завгүй байна. Ажил хэргээс шалтгаалсан багахан үл ойлголцол гарна. Тэглээ гээд сэтгэлээ зовоогоод хэрэггүй. Өнөөдөр та хэдийгээр амар тайван баймаар байв ч нөхцөл байдал арай өөр байх болно. Ядарч байгаа бол эрүүл мэндийн зөвлөгөө ав. Их мөнгө үрэхийг хүсэхгүй ч зайлшгүй шаардлагатай зарлага гарч мэднэ.
Жинлүүр
Гэнэтийн шийдвэр гаргаж магадгүй. Ашигтай өөрчлөлтийг сэтгэл хөдлөлд авталгүй тайван хүлээж ав. Хүмүүсийн дунд орж, сайхан чанарыг нь олж харахыг хичээ. Өнөөдөр танд ямар нэгэн онцгой зүйл тохиолдож мэдэхээр байна. Бусдын зөв үйлдлийг даган дуурайгаарай.
Хилэнц
Таны эрч хүч өндөр байна. Бизнес тань амжилттай байх тул сэтгэл санаа өөдрөг байна. Өмнө нь ямар нэгэн байдлаар бэрхшээлтэй байсан харилцааг сайжруулах гээд хичээгээрэй. Олны хөлийн газар болгоомжтой бай. Урт холын аян замд гарах гэж байгаа бол түр хойшлуул.
Нум
Бүтээлч байдал нэмэгдэнэ. Нөөц бололцоо, чадамжаа зөв тодорхойл. Өөрийнхөө хэр хэмжээг зөв тооц. Томоохон гэрээнд гарын үсэг зурах, ямар нэгэн томоохон наймаа хийх гээд хэрэггүй. Төлөвлөсөн зүйлсээ эргэж хар. Үнэлж дүгнэ. Олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа бол танаас ихээхэн хичээл зүтгэл шаардаж мэднэ.
Матар
Ажлын түншээ өөрчлөх, шинэ түнш хайх гэсний хэрэггүйг од эрхэс зөвлөж байна. Үйлдэл бүрээ хяна. Хэтэрхий хаширлаад ямар нэгэн саналыг анхаарлаасаа холдуулж болохгүй гэдгийг сана. Ихээхэн ашиг авчрах санал сонсох бололтой. Нэгэн хэвийн тогтсон хэв маягаа өөрчил. Хариуцлага хүлээж, чадвар шаардах ажил барьж ав.
Хумх
Сайхан санал хүлээж авч магадгүй. Өөрийн зүгээс хувийн бэлтгэлээ сайн базаа. Аливаад хөнгөн хуумгай хандаж, тооцоолоогүй алхам хийгээд хэрэгггүй. Таны холч ухаан бусдад урам зориг өгнө. Чухал ажлаа цагт нь дуусгахын тулд илүү цагаар ажиллах хэрэг гарна. Өөрийн гэсэн бизнестэй болох урт холын бодол чинь биелэхэд ойрхон байна.
Загас
Хуулийн байгууллагатай холбоотой ажил их байна. Санхүүгийн ажил ч үүнээс дутахгүй их байх нь . Санхүүтэй холбоотой зарим нэг алдаа чинь гуравдагч этгээдэд олз болж мэднэ. Тиймээс аль болох дутагдлаа ил гаргахгүй байхыг хичээ. Бусдыг шүүмжлэхээсээ илүү эхлээд бод. Цаад нарийн учир шалтгааныг нь мэдэхгүй бол явган ярианы сэдэв болж мэднэ.

Сэтгэгдэл ( 0 )