ӨРНИЙН ЗУРХАЙ | Хумхынханд завшаантай боломж ирнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Хонь

Эрч хүчээ дэмий зүйлд тарамдахаас болгоомжил. Анхаарлаа төвлөрүүл. Тэр бүр тохиогоод байдаггүй сайхан боломж тохионо. Өмнө нь бодож төлөвлөсөн зүйлээ эргэж хар, эргэцүүл. Хэрэгтэй зүйлийнхээ төлөө зүтгэх хэрэг гарна. Гурван нүүдлийн цаадахыг хэрхэн бодож тунгаахаас таны ирээдүйн амжилт шалтгаална.

Үхэр

Ажлын орчинд сонор сэрэмжтэй бай. Эрсдэлтэй ажил эхлүүлэх, сэжигтэй наймаа хийхээс болгоомжил. Хайр дурлалын тал дээр одтой байх нь. Гэхдээ бусдын уран үг, зальжин аргад хууртуузай.

Ихэр

Нэр хүнд нэмэгдэж, ашиг орлого арвижна. Хууль эрх зүйн асуудал гарах тул мэргэжлийн хуульчаас зөвлөгөө ав. Ажил хэргийн түншээ сайтар судлахгүй бол санхүүгийн томоохон алдагдал хүлээж мэдэхээр байна.

Мэлхий

Хүмүүсийн дэмий яриа, хэлсэн үгийг бүү тоо. Ухаалаг бай. Бизнесийн хэлэлцээ төдийлөн амжилттай болохгүй нь. Жижиг зүйлд ч урам хугарч болзошгүй. Санхүүгийн мэдлэгээ зузаатга. Өөрийн үзэл бодолдоо бат зогс.

Арслан

Худалдаан наймааны од гийнэ. Холын аянд гарах, сонирхолтой хүмүстэй уулзаж магадгүй. Хийж дуусгаагүй ажил, шийдээгүйн асуудлууддаа анхаар. Амин хувиа хичээж, харамч зан гаргах вий анхаараарай. Удтал уулзаагүй хуучны танилтайгаа уулзаж, сэтгэлээ сэргээнэ.

Охин

Өнөөдөр сайхан амарч, эрүүл мэнддээ анхаар. Хол байдаг найзтайгаа холбогд. Хайртай хүнтэйгээ үдшийг романтик өнгөрүүл. Бага ч гэсэн ажлыг заавал дуусга. Дотоод зүрх сэтгэлээ сонс. Цэвэр агаарт гарч, тархи толгойгоо сэргээ.

Жинлүүр

Ааш зан тогтворгүй байх тул хэлэх үгээ бод. Санаадгүй унагасан ганц үг томоохон асуудал тарьж мэдэхээр байна. Тодорхой үүрэг хүлээж, ачаа үүр. Хамтран ажиллагсдаа зөв чиглүүл. Албан тушаал ахих, цалингаа нэмүүлэх талаар дээд удидлагадаа хэлэхээ түр хүлээ.

Хилэнц

Ирээдүй чинь өнөөдөр эхлэхээр байна. Зөн совингоо дага. Муу зуршлаа таягдан хаяж, эрүүл амьдралын хэвшлийг сонго. Хайр дурлалдаа сэтгэл хангалуун баймаар байвал аливаад мэдрэмжтэй ханд.

Нум

Дотоод бүх бололцоогоо дайчил. Дотор хүнээ чимээл. Тэгж чадвал амжилт урдхан талд чинь байна. Ихэд мартагдсан хуучны зүйлээс шинэ зүйлийг олж харахыг хичээ. Шинэ зүйлд хөтлөгдөнө. Бизнес ч бай, хайр дурлал ч бай урьдын харилцаа дахин шинээр сэргэх бололтой.

Матар

Өнөөдөр танаас бүтээлч чадвар шаардах тул урам зоригтой бай. Ганцаар эсвэл бусадтай хамтрахаас үл хамаараад амжилт ирнэ гэдэгт итгээрэй. Аливааг төгс болгох гэж хэтэрхий нухах нь эргээд асуудлууд дагуулж мэднэ. Ирээдүйд чинь нэмэр болох тул боломж л гарвал хуримтлуул.

Хумх

Ажлын талбарт завшаантай олон боломж гарч ирнэ. Мэргэжил дээшлүүлж, нүд тайлахад тохиромжтой үе. Эрч хүчээ дайчлан өөрийн хэн гэдгээ харуул. Ганцаараа байх гэснйий хэрэггүй. Сонирхолтой хүмүүстэй танилцан урам зориг ав. Танд туслах чухал харилцаа холбоо бий болж мэдэхээр байна.

Загас

Чихэндээ сонсогдсон бүх зүйлд итгэх гэсний хэрэггүй. Иймэрхүү мэдээлэлд хэт автвал таагүй зүйл тохиолдож мэднэ. Хэдий та чадвартай байсан ч биеэ бүү тоо. Хөдөлмөрлөсөн хүнд л амжилт ирдэг гэдгийг санаарай. Бизнесийн үйл ажиллагаанд таатай байх ч найз нөхөдтэйгөө ам зөрж мэдэхээр байна. Хянуур болгоомжтой бай, хэлж ярихаа цэгнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top