ӨРНИЙН ЗУРХАЙ | Загасынхан эрч хүчээр дүүрэн байна

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Хонь

Аз ивээж, амжилт ирэх боломж гарна. Гагцхүү эрсдэл хүлээхэд бэлэн бай. Бусдад нөлөөлөх чадвар өндөр байна. Гэсэн ч бүгдийг өөрийнхөө байлгах гэж зүтгээд хэрэггүй. Өөрийгөө өргөмжлөх гэсний хэрэггүй. Аз ивээж байгаа тул яаруу, сандруу үйлдэл бүү гарга.

Үхэр

Туршлагагүй ажлыг бүү гардан гүйцэтгэ. Хэдийгээр ур чадвар байгаа ч гэсэн таныг багагүй зовооно. Тиймээс бусдаас суралцаж, туршлага хуримтлуул. Хэн нэгнийг сэтгэлийг сэвтээх үг бүү хэлээрэй. Ажлын талаар бодсон зүйл чинь багагүй өөрчлөгдөж мэдэхээр байна.

Ихэр

Хийж дуусаагүй ажлаа цэгцэл. Хэн нэгний шүүмжлэлд өртөнө. Гэхдээ хэтийн амжилтаа бодвол энэ шүүмжлэл танд тустай. Ажлаа сайн төлөвлөж чадвал эрх хүч тань нэмэгдэнэ. Эрүүл мэнддээ анхаар. Эрүүл агаарт гарч, дасгал хөдөлгөөн хийх нь халдварт өвчнөөс сэргийлнэ.

Мэлхий

Бие сульдаж, эрүүл мэндийн байдал тийм ч таатай байхгүй бололтой. Толгойд эргэлдэх түмэн бодлоосоо салахыг хичээ. Бусдын ятгалгад автан шийдвэр гаргаж мэднэ. Тиймээс дотроо бодолтой, доороо суурьтай хандаарай. Сэтгэлээ чагнаж, дотор хүнтэйгээ сайн ярилц.

Арслан

Бэлэн төсөл дээр хэрэгтэй хүмүүстэй холбоо тогтоовол мөнгө олох боломж байна. Цаг үеэсээ хоцрохгүйн тулд цаг ямагт суралц. Гэнэтийн зүйлээс шалтгаалан сонор, сэрэмж тань нэмэгдэнэ. Чухам энэ нь гэнэтийн муу зүйлээс сэрэмжлэх гол шалтгаан болно.

Охин

Төрийн өндөр алба хаагч эсвэл дарга удирдлагатай харилцахад таагүй өдөр. Зөн совиндоо найд. Гэхдээ аливаад эрүүл ухаанаар ханд. Харьцуулж дүгнэ. Хэнд ч бүү найд. Ойр дотнын хүн байлаа ч үгийг нь ягштал баримтлах гэсний хэрэггүй.

Жинлүүр

Сайн төвлөрч чадвар үр шимийг нь хүртэнэ. Таны бодож олсон шинэ санаа бусдад таалагдана. Зөн совиндоо хэтэрхий найдаад хэрэггүй. Ачаалал авч, ачаа үүрэх гэсний хэрэггүй. Нийтийн хандлага ямар байгааг мэдэхийн тулд мэдрэмжээ ашигла.

Хилэнц

Чухал үйлчлүүлэгчдэдээ сонин санал тавьж хөрөнгөө дээшлүүлэх боломж байна. Гэхдээ амьдралыг өөрчлөх чухал төлөвлөгөөгөө хойшлуул. Аливаа асуудлыг хэрхэн хүлээн авахаас үл хамааран өөрийн санаа бодолдоо үнэнч бай. Шаардлагатай шийдвэрийг гаргаж чаддаг гэдгээ дарга, удирдлагууддаа харуул. Чухал яриа хэлэлцээрт урьдчилан бэлд. Хэн нэгэнтэй ам мурийх гэсний хэрэггүй. Энэ нь хожмын явдалд тустай.

Нум

Ажил, бизнесийн талаар чухал хэлэлцээрт орох гэсний хэрэггүй. Төслөө одоохондоо өөртөө хадгал. Хэн нэгэнд өөрийн үзэл бодлоо бүү тулга. Тайван бус байна. Учир нь таны эсрэг таагүй үйлдэл гарч мэднэ. Сайн хичээж чадвал чухал ажлын ард гарна. Цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, дахин сайн бод.

Матар

Өнгөрсөн дурсамжаасаа эрч хүч авна. Хийх зүйлдээ төвлөрөхийн тулд ганцаараа байх шаардлага гарна. Бусдад хачин санагдах ч ажлын үр дүн сайн байна. Өөрийн хүчийг дэмий зүйлд үрэхээс сэрэмжил. Анхаарлаа сайтар төвлөрүүл. Урам зориг дүүрэн, зөн билэг төгөлдөр байна. Нууц авьяас чадвар тань ч ил гарах бололтой.

Хумх

Өөрийнхөө байгаа байдлаа эргэн санаж, нухацтай бод. Энэ өдөр ажил мэргэжилдээ амжилт гаргана. Эрх мэдэлтэй хумхынхан аливаа шүүмжлэлд тайван ханд. Авьяас билэг тань асгарсан өдөр байх нь ээ. Гагцхүү хэлэх үгээ цэнэж хэрэгтэй газар л унагаа.  

Загас

Чинхүү хүсэл сонирхлоо олж мэднэ. Ажил гэдэг үстэй толгойноос их ч гэлээ эрч хүчээр дүүрэн байх нь. Энэ хандлага чинь эргэн тойрнынхонд сайнаар нөлөөлнө. Гэвч танаас багагүй тэсвэр, тэвчээр шардана. Ямар ч ажил байсан болгоомж, сэрэмж илүүдэхгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top