ӨРНИЙН ЗУРХАЙ | Арслангийнхны ашиг орлого нэмэгдэнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
48 минутын өмнө

Хонь

Ур чадвараа дээшлүүлэх урам зориг дүүрэн байна. Мэдлэгээ хэдий чинээ тэлнэ, төдий чинээ амжилт ирнэ. Үргэлжлүүлэн сурахыг хүсдэг бол учир мэдэх хүнээс зөвлөгөө ав. Магадгүй сурч хөгжиж чадвал албан тушаал ахиж ч болох шүү дээ. Санхүүгийн байдал сайнгүй байгаа бол дэмий зүйлд мөнгө үрэхээ зогсоо.

Үхэр

Яарвал даарна гэдгийг сана. Боломжтой бол өөрийгөө амрааж, хүссэнээ хий. Ажлаа эрт дуусгаж, гэр бүлийнхэнтэйгээ аль болох хамт бай. Бодит байдалтайгаа нүүр тул. Дуусгалгүй үлдээсэн хувийн ажлуудаа цэгцэлж дуусга. Өдөр тутмын хэв маягаа бага ч атугай өөрчлөх гээд үзээрэй.

Ихэр

Гэр бүлийн асуудал гарч ирнэ. Албаны болон хувийн амьдралаа аль болох салгаарай. Зарим ажлаа түр хойшлуулсан нь дээр. Хайртайгаа хүнтэй хамт бай. Эрсдэлтэй наймаа хийгээд хэрэггүй. Учир нь хулхидуулах, алдагдал хүлээх магадлал өндөр байна.

Мэлхий

Амьдралынхаа утга учрыг тодорхойл. Дотоод сэтгэлээ сонсож, зөв гарц, гаргалгаа олж чадвал эргэлзээнүүдээ тайлж чадна. Хэн нэгэн, ямар нэгэн шинэ зүйл амьдралд чинь орж ирнэ. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох шаардлага гарна. Олон ажил байх тул аль нь чухлыг ялгахаа болино. Цагийг аль болох үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй.

Арслан

Өнөөдөр зөн совиндоо найдах гэсний хэрэггүй. Ихэнх арслангийнхан өдрийг завгүй өнгөрүүлнэ. Олон нийтийн дунд аль болох төвийг сахь. Таны ашиг нэмэгдэж, чухал хүмүүстэй хамтрах боломж бүрдэнэ. Зөв цагтаа сайн байр суурьт очих, цалин нэмэгдүүлэх хүсэлт гаргахад үр дүнтэй байна.

Охин

Адал явдал таны сонирхлыг ихэд татна. Өөрчлөлт хийх гэж байгаа бол сайтар тооцож зоримог алхам хий. Мөнгө санхүү, хөрөнгө оруулалтад ихэд болгоомжтой ханд. Мөнгөө үрэх гэж байгаа бол юу чухал вэ гэдгийг сайтар тооц.

Жинлүүр

Зорилгодоо хүрэхэд тань тусламж хэрэгтэй бол ичиж нэрэлхэлгүй хэрэгтэй хүнээсээ тусламж гуй. Өглөө эрт босож, ажлаа даруй эхлүүл. Тэгвэл амжилт ирнэ. Аль болох тайван байж анхаарлаа төвлөрүүл. Хэрэв ямар нэгэн шинэ санаа орж ирвэл түүнийгээ бодит болгох төлөвлөгөө гарга. Өөрийнхөө хэр хэмжээнээс хэтэрсэн амлалт хэн нэгэнд бүү өгөөрэй.

Хилэнц

Жижиг зүйлд ч болов анхаарлаа бүү сатааруулаарай. Өөртөө тавих шаардлагаа өндөржүүл. Боломжийг алдалгүйгээр, мэдрэмжтэй байж зорилгоо зөв тодорхойл. Холын зорилго үгүй аваас ойрын зовлон салахгүй гэдэг үгийг байнга санаж яваарай.

Нум

Бодсон зүйлсээ ажил хэрэг болгоход анхаар. Ажил хэргийн шинэ харилцаа үүсгэх болно. Бизнес эрхэлдэг нумынхны ашиг орлого өсөхөөр байна. Цагийг үр бүтээлтэй өнгөрүүл. Гэр бүлийнхэндээ хайр түгээ. Ямар нэгэн чухал хэлэлцүүлэгт оролцох бололтой. Хэнд итгэх ёстойгоо сайн ухамсарла.

Матар

Байдаг л нэг өдөр өнгөрөх нь. Хайртай хүнтэйгээ зөв амьдрахын тулд санал бодлоо хуваалцана. Гэр бүлийнхэнтэйгээ хамт байж, сэтгэлээ сэргээ. Орой хамт цэцэрлэгт хүрээлэнд алхсан ч болно шүү дээ.

Хумх

Олон нийтийн дунд биеэ зөв авч яв. Сайхан хувцасла. Од эрхэс таныг хайр дурлалтайгаа учирч магадгүй гэж зөгнөж байна. Өөрийн давуу талаа зөв зүйлд ашигла. Аль болох тэвчээртэй бай. Санхүүгийн тогтвортой байдал үүсгэхэд анхаар.

Загас

Амьдралын том зорилгоо биелүүлэхэд ахиц гарна. Чухал ажил хийхээр бол сайтар бэлдээрэй. Хийх гэснээсээ өөр зүйл рүү бүү хазай. Өмнө нь хамтран ажиллаж байсан хүнтэйгээ өрсөлдөж мэдэхээр байна. Энэ нь танд бага зэрэг айдас төрүүлэх боловч үр дүн нь том байна гэдгийг санаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top