Хонь
Амарсан нөөц хүч нь аливаа гэнэтийн зүйлсийг шийдэхэд тус болно. Гаднын хүчин зүйлсэд өөрийн эрхгүй бухимдах бус харин хариу үйлдлээ ухамсартайгаар сонгоно. Цорын ганц хөдөлгөх хүчний үүргээсээ татгалзаж, бусдад санаачилга гаргах боломж олго.
Үхэр
Итгэлтэй байдал нь ямар ч нөхцөлд өөрийн эрх ашгаа хамгаалах боломж олгоно. Хувийн орон зайгаа хамгаалж, ямар ч эргэлзээ, гэмшилгүйгээр “үгүй” гэж хэлнэ. Бусдын сэтгэл хөдлөлийг ойшоох хэрэггүй.
Ихэр
Өнөөдөр аливаад саруул ухаанаар хандах чадвар нь удаан бодож боловсруулах асуудлыг шийдэхэд тус болно. Мэдээлэл болон харилцаандаа сонголт хийх чадвар нь сэтгэл санааны орон зайгаа цэвэр байлгахад дэм болно.
Мэлхий
Бат бөх хувийн орон зай нь танд ашигтайгаар үйлчилж, бусдын сэтгэл зүйн дарамтаас хамгаална. Зөвхөн баримт болон шулуухан хэлсэн үгэнд итгээрэй. Таны дотоод амар амгалан байдал амар тайван бодит байдлыг бүрдүүлнэ.
Арслан
Дүр эсгэсэн байдлаасаа татгалзсанаар цоо шинэ, илүү гүнзгий түвшинд хүргэнэ. Өнөөдөр хүмүүс таны үг бус харин итгэлтэй байдал, хүчинд татагдана. Өөрийнхөөрөө бай. Бусдад төрүүлэх сэтгэгдэлийг хянах гэж бүү хичээ.
Охин
Өөртөө болон өрөөлд тавих шаардлагаа багасга. Жижиг зүйлийг ч гэсэн төгс байлгахыг хичээгээгүй үед аливаа ажил илүү түргэн бүтэж буйг анзаарна. Бусдад өөрсдийнхөө хурдаар ажиллах боломжийг олго.
Жинлүүр
Сонгосон байр сууриндаа итгэл төгс зогссоноор хараат бус мэдрэмжийг төрүүлнэ. Бусдыг гомдоох вий гэж айлгүй шийдвэр гаргах нь хамаагүй хялбар болохыг ойлгоно.
Хилэнц
Дотоод сэтгэлийн анир таны өмнө цаашдын зорилгыг тодорхой нээнэ. Өөрийнхөө хил хязгаарыг хамгаалах гэж хүчээ зарах хэрэггүй. Тэртээ тэргүй найдвартай бат бөх болсон. Зөн совингоо хувийн хөгжил, цаашдын зорилгодоо чиглүүлээрэй.
Нум
Сонгосон замаараа тууштай явах нь мэдэгдэхүйц үр дүн өгч, айдас түгшүүрийг нь багасгана. Өмнөх ажлаа дуусгахаас нааш шинийг сонирхох хэрэггүй. Сахилга бат өөртөө итгэх итгэл төрүүлнэ.
Матар
Бусдад ажил даалгах чадвар нь өндөр үр дүнтэй болохыг харуулна. Зүгээр хөндлөнгөөс ажиглахад ажил урагшилж болдгийг ойлгоно. Удааширсан гэж өөрийгөө бүү зэмлэ. Хурдаа хасах нь сэтгэл зүйн хувьд дараагийн алхам хийхэд бэлтгэх боломж олгодог.
Хумх
Өөрийнхөө өсөлт хөгжилд төвлөрснөөр бусдын зүгээс өрсөлдөх оролдлогыг үл ойшоохоод тус болно. Юу ч болж байсан өөрт таатай хэмнэлээ дагаарай. Таны орон зай найдвартай хамгаалагдсан ба мэдээллийн хог хаягдлаас цэвэрлэгджээ.
Загас
Баримтад тулгуурлаж, бодитоор хандсанаар бусдын сэтгэл санааны савлуурын өмнө хатуу зогсох боломж олгоно. Та бусдын зовлонд авталгүйгээр ойлгож сурсан тул үнэтэй эрч хүчээ хадгалж үлдэнэ. Зөвхөн өөрт хэрэгтэйгээ сонгохоос бүү ай.

Сэтгэгдэл ( 0 )