ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэн мэдээллийн хэрэглээгээ хязгаарлаарай

Я.Болор | Zindaa.mn
16 минутын өмнө

Хонь

Та аливаа юмс, хүмүүсийг байгаагаар нь харж сурчээ. Энэ нь танд аюулгүй байдлын мэдрэмжийг төрүүлнэ. Ойлгомжтой, үр дүнтэй, нүд баясгасан зүйлд эрч хүчээ зориул. Амар амгалан бэлэглэдэг хүмүүстэй харилцаарай.

Үхэр

Гаднах дуу чимээ, бусдын асуудлыг үл ойшоосноор ухаан бодол нь гайхалтай саруул болно. Удаан хугацаанд мухардалд орсон асуудлыг шийдэх боломж гарна. Зөвхөн эрүүл ухаанаа дага. Мэдээллийн хэрэглээгээ хязгаарлаарай. Та өөрийн амьдралаа чөлөөтэй, бүрэн ухамсарлан удирдаж байна.

Ихэр

Хариуцлагыг бусдад шилжүүлэх, цагаа олж завсарлага авдаг чадвар нь амьдралыг нь эмх цэгцтэй болгоно. Өөрийн хүслээ сонсоорой. Өнөөдөр та ажил, амралтаа хослуулж чадна.

Мэлхий

Таны сэтгэл зүйн хамгаалалт хангалттай бат бөх байгаа тул чин сэтгэлээ илэрхийлэхээс бүү ай. Найдвартай гэдгээ баталсан хүмүүстэй чин сэтгэлийн, халуун дулаан яриа өрнүүл. Зөвхөн эрч хүч өгдөг зүйлээ л хий. Таны амар амгалан таны луужин байх болно.

Арслан

Бусдын үнэлэгээ бус өөрийнхөө үнэ цэнийг дагаснаар гайхалтай эрх чөлөөг мэдэрнэ. Ямар нэгэн шахалтгүй, тайвнаар байр сууриа илэрхийлэхэд хүмүүс дуртай сонсоно. Бүтээлч санаагаа хэрэгжүүл. Ашиггүй газар манлайллын төлөө бүү өрсөлд.

Охин

Бүхнийг бүрэн хянах хүслээсээ татгалзах нь ашигтай болох нь харагдана. Ингэснээр таны айдас дарагдаж, тайван бодох, гэр бүлтэйгээ баясах орон зай суларна. Эрүүл мэнддээ анхаараарай.

Жинлүүр

Өөрийн дүрэмдээ баттай зогсохыг нь бусад хүмүүс таны байгаа байдал хэмээн хүлээн авна. Өөрийн үүрэг болон бусдын хүлээлт хоёрын заагийг тодорхойл. Хувийн орон зайгаа цэгцлээрэй.

Хилэнц

Өөрийнхөө хүсэл зорилгоо сайн ойлгосноор гаднын нөлөөнөөс өөрийгөө хамгаална. Аливаа үйл явдал, бусдын үйлдлийн гол учир зангилааг олж харна. Итгэлгүй хүмүүст төлөвлөгөөгөө бүү дэлгээрэй.

Нум

Таны тууштай зан мэдэгдэхүйц таатай үр дүн өгч, таны сонгосон чиглэл зөв гэдэгт итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Тайван хэмнэл олон ажил амжуулах боломж олгоно. Хамгийн гол нь эхлүүлснээ дуусгах нь чухал.

Матар                             

Сэтгэл зүйн орон зайгаа цэвэр байлсгаснаар хамгийн ээдрээтэй асуудлыг хөнгөн шийднэ. Сургалт, баримт бичигтэй ажиллах эсвэл төлөвлөгөө гаргахад тохиромжтой.

Хумх

Сүүлийн хоногуудад бэхжүүлсэн хамгаалалт, итгэл нь санхүүгийн болон ахуйн асуудлыг тайвнаар харахад нь тус болно. Өнөөдөр та ухаалаг шийдвэр гаргах чадвартай. Бусдын тав тухыг бодох бус өөртөө халамж тавих боломж олго. Алс ирээдүйг бодохын оронд одоо цаг, энгийн баяр баясгаланг мэдрээрэй.

Загас

Биеэ барих чадвар нь ухаан болж хувирна. Өмнө нь бухимдаж байсан газар учир шалтгааныг тайвнаар ойлгоно. Ингэснээр танд асар их давуу тал болж, ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр маргаантай асуудлыг шийдэхэд тус болно. Цаг хугацааг өрсөх бус өнөөдрийн хэмнэлийг дагаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top