ӨРНИЙН ЗУРХАЙ | Хилэнцийнхэн өөртөө итгэх итгэл төгс, эрч хүчээр дүүрэн байна

Б.Сэцэн | Zindaa.mn
48 минутын өмнө

Хонь

Хорт муу зуршлаа  хаяж, амин дэмтэй хоол хүнс түлхүү хэрэглэ. Болж өгвөл өдөр бүр дасгал хийж бай. Гэр бүлийнхэнтэйгээ амархан ойлголцож, амьдралын уур амьсгал сайхан болж буй нь мэдэгдэнэ. Гэр орноо тохижуул. Хэн нэгэн танд маш их тус болох бөгөөд бусдын тусыг хэзээ ч бүү мартаарай.

Үхэр

Таны санаанд ч ороогүй зүйлээр гэр бүлийн гишүүдтэйгээ санал зөрөлдөнө. Золоор удахгүй ойлголцох бололтой. Туршлага, алдаа, оноон дээрээ үндэслэн одоо тулгарсан бэрхшээлийг даван гэрэх бэлтгэлтэй бай. Өөртөө итгэлтэй бай. Багахан ч гэсэн хувийн нөөц бололцоогоо шавх.

Ихэр

Сэтгэлээр унаж, өөртөө итгэх итгэл тань суларна. Гэвч сэтгэлээр унасны хэрэггүй. Түр зуурынх гэдгийг сана. Учирсан сорилт бүрийг сурах сургамж, онох оноо гэж харах хэрэгтэй. Хэн нэгэнтэй өөрийгөө бүү харьцуул. Гэнэтийн зөрчил гарч мэдэх ч хурдан шийдэгдэх нигуртай. Өсвөр насны хүүхэдтэй бол болгоомжтой ханд.

Мэлхий

Өнөөдөр амралтын өдөр ч нэлээд долгион, хэлбэлзэлтэй өрнөх нь. Хайртай хүн, хамаатан саднаас болж сэтгэлийн дарамттай байна. Түргэн зан гаргах гэсний хэрэггүй. Учрыг нь олох хүртлээ байдлыг сайтар ажигла. Огцом үйлдэл бүү хий. Хичээл зүтгэлтэй байвал сайн шийдвэр гарна. Хэн нэгний бүдүүлэг үйлдэл таныг бухимдуулж мэднэ. Гэвч ач холбогдол өгөх гэсний хэрэггүй.

Арслан

Өмнөх ажлаа хийдгээрээ л хий. Энэ нь гэр бүлд тайван уур амьсгал авчрах болно. Хувийн амьдрал ямар ч ажлаас илүү гэдгийг ямагт сана. Хуурамч үгнээс болж харилцаанд сэв сууж магадгүй. Тиймээс маш бодлоготой ханд. Сайтар анзаар. Ганц бие арслангууд гадаад байдалдаа анхаарч, сэтгэл өөдрөг бай. Олны хөлийн газар оч.

Охин

Одоо л өөрийгөө сонсох цаг. Боломж л олдвол дотоод сэтгэлээ чагна. Үргэлж зовоосон ямар нэгэн нууц байдаг бол яг одоо л үнэнээ хэлж, хүлцэл ир. Эртхэн унтаж амраарай. Тэгэхгүй бол эрч хүч, дагаад сэтгэл санаа чинь ч унаж мэднэ.

Жинлүүр

Өөрийн зорилго оо зөв тодорхойл. Тэгэхгүй бол хэн нэгний зорилгыг л гүйцэтгэх хүүхэлдэй болчих вий. Анхаар. Өнөөдөр танилын хүрээ тэлнэ. Ямар нэгэн ажлын санал ирвэл амьдралын боломж, ар гэртээ гаргах цаг байна уу, үгүй юу гэдгийг сайтар бодолц.

Хилэнц

Эрч хүчээр дүүрэн өөртөө итгэх итгэлтэй байна. Өөрийгөө бодол санаагаа илэрхийлэхэд ч амар байх болно. Ан цав гарсан харилцаагаа сэргээж өнөөдөр л ойлголцож ав. Хайртай хүнийхээ чин сэтгэлийг сонс. Гэхдээ олныг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхий. Хэн нэгийг бодохоос илүү өөрийгөө л бод. Бие, сэтгэл, оюун санаагаа додомдож, хайртай хүнтэйгээ цагийг өнгөрөө.

Нум

Өөртөө цаг гарга. Чөлөөт цагаа зугаатай өнгөрүүл. Байр орноо цэвэрлэж, тохилог байдалдаа анхаар. Энэ нь гэр бүлийнхэнд чинь таатай байх болно. Дотоод мэдрэмжээ сонс. Эрүүл мэнддээ анхаар. Зарим нумынхан шинэ хайр дурлалтай учирна. Өмнө нь төсөөлж ч байгаагүй хүнд сэтгэл алдрах бололтой.

Матар

Найз нөхөдтэйгөө уулзаж, цэвэр агаарт гар. Ажлын ачааллаа мартаж, тархи толгойгоо сэргээ. Болохгүй, бүтэхгүй гэдэг үгийг өнөөдөр амнаасаа бүү унага. Хайр дурлалдаа сэв суулгахгүйг хичээж байгаа бол үнэнч бай.

Хумх

Хоббигоо дагаж, амралтаа зугаатай өнгөрүүл. Хайр дурлалын харилцаанд одтой байна. Хайртай хүнтэйгээ хамт урлаг соёлын арга хэмжээнд оролц. Хуримтлагдсан стрессээ тайл. Халуун дулаан байхын тулд гэр бүлдээ бүхнээ зориул.

Загас

Мөнгө олохын тулд амралтын өдөр ч хамаагүй ажиллана гэж санаж байгаа бол тийм ч сайхан санаа биш гэдгийг од эрхэс танд зөвлөж байна. Ажил, амралтыг хослуулж байж амжилт ирдэг гэдгийг санаарай. Өнөөдөр та бүх зүйлийг хяналтдаа байлгахыг хичээх бололтой. Хүмүүс таныг өөрөөс чинь илүү ойлгож чадахгүй тул өөрийнхөө хэт зүтгэх гэсний хэрэггүй. Үнэхээр та тэдэнд ойлгогдоод ирвэл хүссэн хүсээгүй таныг дагах л болно.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top