ӨРНИЙН ЗУРХАЙ | Жинлүүрийнхэн өнөөдөр сайн мэдээ сонсоно

Б.Сэцэн | Zindaa.mn
11 минутын өмнө

Хонь

Өнөөдөр шударга байна. Нэг талаар та шударга ёсыг төвшитгөгч, энхийг сахиулагч мэт л байна. Ихэнх хониныхон чухал шийдвэр гаргана. Өнөөдөр бусдын төлөө сэтгэл дэвсэж, санаа зовох ч ойр дотнын хүмүүсээ бүү мартаарай.

Үхэр

Ихээхэн арвич, хямгач бай. Байгаа мөнгөө зөв зарцуул. Санхүүгийн ашиг орж ирэхээр байна. Хуримтлагдсан өрөө эхнээс нь дарж эхлэх нь зүйтэй. Гэр бүлийн гишүүдтэйгээ илэн далангүй байж, зөвлөлд. Шинээр бизнес эрхэлж буй бол орлого, зарлагаа зөв тооц. Ажлын уулзалт хийх гэж байгаа бол биеэ зөв авч яван, үгээ цэгнэж чадвал үр дүнтэй байна.

Ихэр

Онцгой санал ирнэ. Өнөөдөр амьдралын идэвхтэй байна. Нийгмийг үзэх үзэлд чинь ихээхэн өөрчлөлт гарах нь. Албаны асуудлаар чухал шийдвэр гаргаж мэднэ. Хэдийгээр амжилт өөд тэмүүлж буй ч үнэ цэн нь түүнийхээ хэрээр өндөр байна. Хүнтэй уулзахаар товлосон бол гадна үзэгдэх байдалдаа анхаараарай. Хүн ер нь хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэгийг сана.

Мэлхий

Аливааг аль болох тайван хүлээж ав. Эрсдэл гаргахаасаа өмнө сайтар бодож, үнэхээр юу хүсэж, бодож байгаагаа тунгаа. Өнөөдөр хэзээ, хэзээнээс илүү дотроо чимээлсэн өдөр байна. Чухал уулзалт товлосон бол өөртөө бүү эргэлз. Зарчмын байр сууриа хатуу баримтал. Хийж амжаагүй ажлаа дуусга. Анхаарал болгоомжтой байж үгээ цэгнэхгүй бол хүмүүс таныг буруугаар ойлгож болох юм.

Арслан

Өөртөө ачаа үүрч, удирдагч болохыг хичээнэ. Олон зүйлсийн цаад шалтгааныг таньсан өдөр байна. Өөрөө голлох үүрэггүй байсан ч багийн ажлыг хойш нь татахаас сэргийл. Хожим харамсахгүйн тулд аливаа шийдвэр гаргахаасаа өмнө сайтар тунгаа. Өнөөдөр та олон хүний анхаарал татна.

Охин

Хэсэгт тасалдсан харилцаагаа сэргээж мэдэх өдөр. Хэлэх гэснээ хэл. Гэхдээ цагаа зөв олох ёстой шүү. Үл ойлголцож, ам зөрөхгүйн тулд хэлэх үгээ сайтар бод. Эрхэлж буй ажилтай чинь холбоотой гэнэтийн орлого орж ирнэ. Ямар нэгэн сайн дурын буяны ажилд оролцож мэднэ.

Жинлүүр

Гэрээ хэлэлцээр, худалдаа наймаатай холбоотой сайн мэдээ сонсоно. Цалин нэмэгдүүлэх, албан тушаал ахих санал тавьсан бол түүндээ хүрч мэдэх өдөр. Ямар нэгэн шалгалтад бэлдэж байгаа бол бэлтгэлээ чанд базааж, зарцуулах цагаа нэмэгдүүл. Хэрэв та аливаа шинэ санаа бодож олсон бол сайтар нууцла.

Хилэнц

Сэтгэл зовоосон өдөр байна. Хийж буй үйлдэл бүрээ ажиглаж, буруу зүйл байгааг анзаарвал яг одооноос засахыг хичээ. Хэрэв үгүй бол дараа нь харамсаж ч мэдэх юм. Өөрийнхөө хэр хэмжээнээс хэтийдсэн ажил авахаас татгалз. Хуурамч мэдээллийг сайтар нягтал.

Нум

Нийгэмд чиглэсэн томоохон ажил төлөвлөсөн бол өнөөдөр л хэрэгжүүлдэг цаг. Уран бүтээл, сурган хүмүүжүүлэх ажилд тохиромжтой. Олон ажил нэгэн зэрэг хийх шаардлага гарах тул эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Сайн унтаж, амарч эрч хүчээ сэлбээрэй.

Матар

Урагш тэмүүлэх учир шалтгаан гэнэт зурайн тодорно. Зорилгодоо хүрэхийг хүсвэл аль болох тууштай, зоригтой бай. Олсон хэдээ сайхан хадгал. Төрөлхийн сайн зан чанар тань урган гарна. Төсөөллөө бодит болгон ажлаа ялархалгүй хийхийг хичээгээрэй. Тэгсэн цагт аливаа ажил зугаа мэт санагдана.

Хумх

Өөрийгөө голоод хэрэггүй. Тайвшраад гүнзгийн амьсгаа ав. Ирээдүйгээ зөв тодорхойлж, төлөвлөхөд тохиромжтой. Санхүүгийн хувьд төвөгтэй олон асуудал бий ч удахгүй сайн цаг ирнэ. Өмч хөрөнгөтэй холбоотой асуудал дээр эерэг мэдээ дуулж мэднэ.

Загас

Бусдад тусал. Үүрч байгаа ачааг нь мэдэхгүй ч сэтгэлийг нь сэргээх урмын үг хайрла. Хэрэв та хамтарч бизнес хийх гэж буй бол сайтар судла. Хэн, хэндээ харилцан ашигтай байхын тулд мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Ганц бие загаснууд хайр дурлалд сохорч мэдэ тул хэт түргэн дотносох гээд хэрэггүй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top