ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрынхан бусдад алдаа гаргахыг зөвшөөр

Я.Болор | Zindaa.mn
13 минутын өмнө

Хонь

Өнөөдөр ханыг нураах гэж бүү хичээ. Хэтэрхий зөрүүдлэвэл эргэн тойрны хүмүүсийн эсэргүүцэл улам нэмэгдэнэ. Үүний оронд арга барилаа өөрчилж, бага зэрэг уян хатан байхад гэмгүй.

Үхэр

Тогтвортой байдал руу тэмүүлэх ч төлөвлөгөөнд нь гэнэтийн өөрчлөлт гарна. Зайлшгүй зүйлийг эсэргүүцэхийн оронд болж буй үйл явдал хөнгөн ханд. Хуваарьт гарсан алдаа өмнө нь анзаараагүй боломжийг нээнэ.

Ихэр

Өнөөдөр олон ажлыг нэгэн зэрэг хийхийн оролдох ч нэгийг нь ч дуусгаж чадахгүй. Ийм хэмнэл нь хүчин чармайлтыг үнэгүйдүүлнэ. Тиймээс хурдаа хасаж, гол гэснийг нь барьж ав. Өнөөдөр ярихаасаа илүү сонсохыг хичээ. Өөрт хэрэгтэй олон зүйлийг мэдэж авна.

Мэлхий

Сэтгэл, мэдрэмжээ цэгцэлж, сэтгэл санаагаа хэрэггүй хогноос цэвэрлэ. Дотроо гомдол тээж байгаа бол дотроо хадгалах хэрэггүй ч бусдыг зэмлэх байдлаар илэрхийлэхээс зайлсхий. Өөрөө өөртэйгөө сэтгэл санааныхаа талаар ярилцаад үз.

Арслан

Таны хичээл зүтгэлийг анзаарахгүй, гавьяаг үнэлэхгүй байгаа мэт санагдана. Хорвоо дэлхийд гомдох хүсэлдээ бүү авт. Өөрийнхөө амжилтыг өөрөө үнэлэх нь хамаагүй чухал гэдгийг санаарай.

Охин

Бүхнийг төлөвлөх хүсэл нь өнөөдөр энгийн хүний хүчин зүйлстэй тулгарна. Эргэн тойрны хүмүүс хожигдож, муухирлаж магадгүй. Үүнийг хөнгөн хүлээн аваарай. Бусдад төгс бус байх боломж олго.

Жинлүүр

Эргэн тойрны хүмүүс таныг өдөөн хатгах эсвэл өөрийнхөө талд элсүүлэх гэж оролдоно. Төвийг сахихыг хичээж, бусдын жүжигт бүү оролц. Өнөөдрийн таны зорилго бол өөрийнхөө амар тайван байдлыг хамгаалах явдал.

Хилэнц

Гол учрыг нь тайлах гэсэн таны оролдлого бүхнийг сэжиглэхэд хүргэнэ. Энгийн үг, үйлдэлд далд санаа бүү хай. Эргэн тойронд нь дайсан байхгүй, өөрөө өөрсдийнхөө амьдралаар амьдарч байгаа гэдэгт итгээрэй.

Нум

Өнөөдөр танаас явж буй чиглэлээ барихыг шаардаж, өөдрөг сэтгэл санааны нөлөөн дор хоосон амлалт өгөхгүй байхыг анхааруулжээ. Бүх хорвоо ертөнцөд туслах гэсэн хүсэл нь гайхалтай ч таны нөөц хязгаартай.

Матар

Өөртөө том ачаа үүрэх гэж хичээх хэрэггүй. Бусдад алдаа гаргах, асуудлаа өөрсдөө  шийдэх боломж олго. Бусдын төлөө хариуцлагаа үүрэхээ больж, өөрийнхөө тав тухад анхаар.

Хумх

Ганцаардаж, хайртай хүмүүс нь хүртэл таныг ойлгохгүй байгаа мэт санагдана. Үзэл санаа олон янз байдаг нь харилцаагаа таслах шалтгаан биш харин үүнтэй эвлэрсэн нь дээр.

Загас

Хоосон төөрөгдөлд орж, төвөгтэй асуудлууд өөрөө шийдэгдэнэ гэж бүү найд. Бодит байдалтай нүүр тулаарай. Хамгийн их айдас төрүүлж байгаа зүйлийн учрыг алхам алхмаар олоорой. Эхнийг алхмыг хийхэд л айдас алга болж, итгэл эргэн ирнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top