Хонь
Өглөөг цоглог угтах тул чухал ажлаа бүү хойшлуул. Гэнэтийн мэдээ төлөвлөгөөгөө хурдан өөрчлөхөд хүргэнэ. Хайртай хүмүүстэйгээ ярилцахдаа хүлээцтэй бай. Тэдэнд таны дэмжлэг хэрэгтэй. Санхүүгийн асуудлаа яаралгүй шийдээрэй.
Үхэр
Тайван хэмнэлээр ажиллахад тохиромжтой. Гэр бүлтэй холбоотой таатай мэдээ дуулж, сэтгэл санаа нь өөдрөг болно. Хувийн харилцаандаа санаачилгатай бай. Бусдын ачааг үүрэх хэрэггүй. Өдгөө танд хүчээ гамнах шаардлагатай.
Ихэр
Гэнэтийн уулзалт, шинэ танил гээд харилцаа холбоо ихтэй өдөр. Таны сониуч зан хэрэгтэй зүйл олж мэдэхэд тус болно. Баримт бичиг, тооцоо судалгаан дээр анхааралтай бай. Та ямар ч хүндрэлийг хөнгөхөн даван туулна.
Мэлхий
Өглөө эрт өдрийн төлөвлөгөөгөө гаргаарай. Зөн совин нь хүчтэй байх тул амаргүй нөхцөл байдалд зөв шийдвэр гаргахад нь тус болно. Ахуйн асуудалд жижиг дэвшил гарна. Мөнгөө сэтгэл хөдлөлөөр үрэх хэрэггүй.
Арслан
Сайн зан чанар, хүчтэй талаа харуулахад тохиромжтой өдөр. Таны хичээл зүтгэлийг үнэлж, энэ нь танд урагш ахих урам зориг өгнө. Найз нөхөдтэйгөө маргалдаж болзошгүй. Эрүүл мэнддээ анхаараарай.
Охин
Энэ бол таны өдөр. Бүх зүйл бүтэмжтэй байна. Удаан хугацаанд хүндрэлтэй мэт санагдаж байсан ажлыг хялбархан бүтээнэ. Хамт олондоо зөөлөн хандаарай. Таны шулуун занг өнөөдөр хэт хурцаар хүлээн авч магадгүй. Санхүүгийн байдал нь тогтвортой байна.
Жинлүүр
Өөдөр тайван, огцом уналт, босолтгүй өнгөрнө. Гоо сайхандаа анхаарах цаг гарна. Ажил төрлийн хувьд бага зэргийн саатал, хойшлуулалт гарч магадгүй. Санаагаар унах хэрэггүй.
Хилэнц
Энэ өдөр танаас анхаарал, сэтгэлийн хөдөлгөөнөө хянах чадварыг шаардана. Нөхцө байдалд ухаалгаар ханд. Санхүүгийн хувьд гэнэтийн бэлэг хүлээж байна. Өнгөрсөн гомдлоо сэдрээхгүй бол хайртай хүмүүстэйгээ халуун дулаан уур амьсгалд өдрийг өнгөрүүлнэ.
Нум
Урам зориг, хийж бүтээх хүслээр дүүрэн өдөр. Тиймээс хоосон ярианд цагаа бүү үр. Ажил төрлийн сонирхолтой санаа гарна. Сайтар бодоорой. Бусдад амлалт өгөхдөө эхлээд сайтар бодоорой.
Матар
Бүхнийг нэгэн зэрэг бус харин нэг гол ажлаа барьж авбал өдөр үр бүтээлтэй өнгөрнө. Таны хөдөлмөрч занг зүй ёсоор үнэлнэ. Гэр бүлийн асуудалд мэдрэмжтэй ханд. Таны зөвлөгөө хэрэгтэй байна.
Хумх
Ямар нэгэн шинэ зүйлийг туршиж үзэх хүсэл төрнө. Хэдэн хоногийн турш таныг зовоосон асуудлыг зохицуулах шийдэл олно. Хамт олонтойгоо үл ойлголцох ч хурдан хэл амаа олж чадна.
Загас
Өглөө бага зэрэг бүрхэг байх ч үд гэхэд бүх зүйл тодорно. Зөн совин нь логик хүчгүйдэх нөхцөл байдалд зөв шийдвэр гаргахад тус болно. Санхүүгийн асуудлаа өнөөдөр шийдэхгүй байсан нь дээр. Тохиромжтой үе хүртэл хойшлуул.

Сэтгэгдэл ( 0 )