Хонь
Өглөө таны толгойд орж ирэх санаа эхлээд хачин санагдах ч тэр санаа чухал асуудлыг шийдэх түлхүүр болж таарна. Тиймээс тэрхүү санааг үл ойшоож болохгүй. Санхүүгийн асуудалд анхааралтай бай. Үдэш халаас, цүнхээ сайтар шалга. Алга болсон зүйл нь байх вий.
Үхэр
Танил хүн танаас тусламж хүсэх ба цаг, хүч шаардагдана. Тиймээс зөвшөрөөхөөсөө өмнө нөөц бололцоо бий эсэхээ бодож үз. Эрүүл мэнддээ анхаарал тавихад тохиромжтой.
Ихэр
Хамгийн санаандгүй газар гэнэтийн уулзалт хүлээж байна. Тэр хүнтэй өрнүүлсэн яриа ойрын долоо хоногийн төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэнэ. Баримт бичгээ цэгцлэх үед таны хойшлуулсан чухал зүйлээ олно.
Мэлхий
Гэр бүлийн асуудалд дипломат зан гаргах шаардлагатай. Хайртай хүмүүсийнх нь нэг танд гомдсон ч энэ талаар шууд хэлэхгүй. Зөөлөн байж, чин сэтгэлийн яриа өрнүүл. Бусдын ажлыг өөртөө үүрэх шаардлагагүй.
Арслан
Мөнгөтэй холбоотой гэнэтийн бэлэг хүлээж байна. Нэмэлт орлого олох эсвэл хуучин өрөө танд буцааж өгнө. Сонирхол татахуйц биш санагдсан ч саналаас бүү татгалз. Хайртай хүнтэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүлнэ.
Охин
Таны амьдралд өнгөрсөн цаг үеийн хүн санаандгүй гарч ирнэ. Утсаар залгах эсвэл гэнэт таарч магадгүй. Энэ харилцаа холбоо танд ашиг авчирна. Мартагдсан хоббигоо сэргээгээрэй.
Жинлүүр
Ажил төрлийн асуудалд зөн совиндоо итгээрэй. Ямар нэгэн зүйл сэжигтэй санагдвал үнэхээр тийм байгаа. Гэнэтийн мэдээ таны амралтын өдрүүдийн төлөвлөгөөг өөрчилнө.
Хилэнц
Хувийн хил хязгаартай холбоотой асуудлыг шийдэх хэрэг гарна. Хэн нэгэн таны амьдралд хөндлөнгөөс оролцохыг оролдоно. Түүнд ийм боломж бүү олго. Гэрээ цэвэрлэж, хэрэггүй зүйлсээ хаяарай.
Нум
Гэнэтийн мэдээлэл таны төлөвлөгөөг нурааж магадгүй. Санаагаар унах хэрэггүй. Илүү сонирхолтой зүйл хийх боломж гарч ирнэ. Баримт бичгээ шалгахад гэмгүй.
Матар
Хойшлуулж байсан ажлаа амжуулах цаг нь болжээ. Нэгэн чухал асуудал мухардлаас гарна. Санхүүгийн асуудалд болгоомжтой байхад илүүдэхгүй. Эргэлзээтэй төсөлд мөнгөө хийх хэрэггүй.
Хумх
Энэ өдөр уян хатан байх шаардлагатай. Нөхцөл байдал хэд хэдэн удаа өрчлөгдөх тул зөрүүдлэх бус харин зохицох хэрэгтэй. Хувийн амьдралд нь гэнэтийн өөрчлөлт гарна.
Загас
Ойр дотнын хүн нь тантай нууцаа эсвэл таны хандлагыг өөрчлөх мэдээ хуваалцана. Үүнийг ойлгож хүлээн аваарай. Эрүүл мэнддээ анхаар. Үүний тулд алхах, зөв хооллох, хорт зуршласаа татгалзах гээд энгийн зүйлээс эхлээрэй.

Сэтгэгдэл ( 0 )