Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Геологийн хүрээлэн үүсэн байгуулагдсан түүхт 60 жилийн ойн хүрээнд “Төв азийн геологийн асуудлууд-2026” Олон улсын Эрдэм шинжилгээний бага хурал Улаанбаатар хотноо Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимд эхлэлээ.
Тус хурал нь Төв азийн бүс нутгийн тектоник хувьсгал, ашигт малтмалын нөөц, палео орчны судалгааны хамгийн сүүлийн үеийн үр дүнг хэлэлцэх, дэлхийн түвшний платформ болох бөгөөд Монгол Улсыг Төв азийн геологийн суурь судалгаа, инновацын гол төв болгон хөгжүүлэх зорилготойгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Үндэсний шинжлэх ухааны сан, ШУТИС-тай хамтран зохион байгуулж байна.
“Төв азийн геологийн асуудлууд” Олон улсын Эрдэм шинжилгээний бага хуралд Монгол, ОХУ, БНХАУ, БНЧУ, АНУ, Польш, Австрали, Герман улсын нийт 55 оролцогч, дэлхийд тэргүүлэх 15 эрдэмтэн үндсэн илтгэгчээр оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )