ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхон уснаас нэг бус удаа хуурай гарна

Я.Болор | Zindaa.mn
36 минутын өмнө

Хонь

Удаан хүлээсэн санал авч магадгүй. Эргэн тойрны хүмүүстэй тэнцвэртэй харилцах гэж хичээнэ. Шинэ найзууд амьдралд нь шинэ асуудал авчирч болзошгүй.

Үхэр

Шинэ учрал удаан үргэлжлэхгүй ч мартагдашгүй сайхан дурсамж үлдээнэ. Хэн нэгнийг захирах гэж бүү хичээ. Хүүхэнд насаа эргэн дурсаж, дахин очих хүсэл төрнө.

Ихэр

Шийдэмгийн байхыг шаардсан аливаа санаагаа хэрэгжүүлэхэд тохиромжтой өдөр. Энэ өдрийг гүйгээгээрээ өнгөрүүлэх ба бүхнийг амжуулах ёстой. Зарим ирхийнхний хувьд нэг хэвийн ертөнц нь нурж унана.

Мэлхий

Үдэш ганцаар байхыг хүснэ. Ингэснээр эрх хүчээр цэнэглэгдэх тул энэ хүслээ бүү хазаарла. Удаан хүлээсэн мэдээгээ дуулна. Өмнө нь очиж байгаагүй газар очно.

Арслан

Хуучин найзтайгаа гэнэт таарч магадгүй. Ямар ч төлөвлөгөө гаргах хэрэггүй. Энэ өдрийг санаандгүй байдлаар өнгөрүүл. Санасан сэдсэнийг нь хэрэгжүүлэх замд саад хийх хүн гарч ирж болзошгүй тул чухал зүйл төлөвлөх хэрэггүй.

Охин

Уснаас нэг бус удаа хуурай гарна. Энэ чадвараа байнга ашиглах хэрэггүй гэдгийг од эрхэс зөвлөж байна. Мөнгө, санхүүгийн асуудалд болгоомжтой хандаарай.

Жинлүүр

Инээснийг асуу гэдэг. Жинлүүрийнхэн яагаад ийм баясгалантай байгаагаа харин мэднэ. Хайртай хүмүүсийнхээ хүсэлтэд хандаж байгаа таны хандлага ноцтой яриа өрнүүлэхэд хүргэнэ.

Хилэнц

Өмнө нь хийсэн ажлынхаа төлөө шагнал урамшуулал хүртэх цаг нь иржээ. Санаандгүй орлого олж магадгүй. Өөрийгөө ертөнцийн төв гэж хуурах хэрэггүй.

Нум

Хувийн асуудлаа амжилттай шийднэ. Санаандгүй байхад нь найзууд нь зочилж магадгүй. Өөр зүйл төлөвлөж байсан бол сэтгэлээр унах хэрэггүй. Үдшийг сайхан өнгөрүүлнэ.

Матар

Хичээл зүтгэлийнхээ ачаар ажил төрөл нь амжилтаар дүүрэн байна. Унтаж буй хүн чанараа өнөөдөр сэрээгээрэй.

Хумх

Юу ч бодолгүй амрахыг хичээ. Маргааш асуудалдаа эргэн ороорой. Тэр хаашаа ч явчихгүй. Ихийн хүсэхийн оронд байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай.

Загас

Шинэ бүхнийг танин мэдэхэд тохиромжтой. Эрч хүч оргилох ч хэтэрхий их үүрэг хариуцлага өөртөө авахгүйн тулд хэт их хичээхээс зайлсхий. Олон нийтийн арга хэмжээнээс татгалзаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top