Хонь
Нэгэн зэрэг олон ажил эхлүүлэхгүй байсан нь дээр. Замын дунд гацна. Ахуйн асуудалтай холбоотой ам зөрж магадгүй. Бухимдах хэрэггүй. Үнэнийг хэлэхийг хүссэн ч хайртай хүмүүсдээ зөөлөн хандаарай. Ажлын ширээгээ цэгцлээрэй.
Үхэр
Худалдан авалт хийхэд тохиромжтой. Гэхдээ зөвхөн төлөвлөсөн худалдан авалтаа хийгээрэй. Гэрт нь мөнгөний тухай яриа өрнөж магадгүй. Тайван байхыг хичээгээрэй. Сайтар унтаж амраарай.
Ихэр
Уулзалт товлосон бол цаг, хаягийг сайтар шалгаарай. Будилах вий. Бусдын амлалтыг өөртөө бүү үүр. Эртнээс хойшлуулсан хүнтэйгээ холбогдоорой. Цахим орчинд цэвэрлэгээ хий.
Мэлхий
Өглөө босож, ажилдаа төвлөрөхөд хүнд байвал өөрийгөө бүү зэмлэ. Хүнд биш хөнгөн ажлаа барьж ав. Хэн нэгэн өрөвдүүлэх гэж оролдвол өөрийгөө хохироож, туслах гэж бүү яар.
Арслан
Өнөөдөр та магтаалыг үг сонсоно. Таатай санагдах ч эрт бүү баярла. Амлалт бага өгч, ажлаа хий. Гадаад төрх, байдалдаа анхаарал тавиарай.
Охин
Баримт бичиг, төлбөр тооцоогоо цэгцэл. Бусдын үйлдлээс өө бүү хай. Таны л сэтгэл санаа хямрана. Ядарвал завсарлага ав. Өөрийгөө хүчлэх хэрэггүй. Үдэш нь утсаа хол тавьж, нүд, тархиа амраагаарай.
Жинлүүр
Шийдвэр гаргахад хүнд байна. Өөрийгөө зовоох хэрэггүй. Илүү хялбар хувилбарыг сонго. Бусадтай харилцахдаа зөөлөн бай, гэхдээ толгой дээрээ гаргах хэрэггүй. Хуучин танилаас гэнэтийн мэдээ дуулна.
Хилэнц
Жижиг зүйл хүртэл бухимдал төрүүлнэ. Хайртай хүмүүстээ уураа гаргах хэрэггүй. Анхаарал шаардсан ажлаа барьж ав. Хуучин гомдлоо сэргээх шаардлагагүй. Хүчийг нь барна.
Нум
Эхлүүлсэн ажлаа дуусга. Амжуулж чадахгүй бол олон зүйл амлах хэрэггүй. Хүмүүсийн урмыг хугална. Яриандаа эрс хатуу өнгө аясаас зайлсхий.
Матар
Бусдын ажлыг үүрэхээсээ өмнө өөрийнхөө ажлын жагсаалтыг хар. Ядаж нэг ч гэсэн эхлүүлсэн ажлаа дуусга. Хэн нэгэн тусламж хүсвэл өөрийнхөө нөөц бололцоог эхлээд тооцоолоорой.
Хумх
Хэт олон санаа төрөх тул нэгийг нь сонгож, үр дүнд хүргэ. Хамт олонтойгоо яриа өрнүүлэхдээ гүн ухааны сэдэв рүү орох хэрэггүй. Хөнгөн сэдэв сонго. Ахуйдаа анхаарахад гэмгүй. Маргахын тулд маргах шаардлагагүй.
Загас
Өглөө салан задгай байдал ноёрхоно. Түлхүүр, утас, баримт бичгээ авсан эсэхээ шалгаарай. Бусдын ачаанаас үүрэлцэх албагүй. Бодож санаснаа тойруулалгүй шууд илэрхийлээрэй.

Сэтгэгдэл ( 0 )