ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхонд бусдын үг шударга бус санагдана

Я.Болор | Zindaa.mn
49 минутын өмнө

Хонь

Нэлээд хэдэн ажил зэрэг барьж авахыг хүсэх ч чухал нэгийг нь сонго. Үдээс өмнөх мэдээлэл төлөвлөгөөг нь өөрчилж магадгүй. Бусдын үг шударга бус санагдсан ч эрс ширүүн хариу барих хэрэггүй.

Үхэр

Мөнгө, төлөвлөсөн худалдан авалтад анхааралтай хандаарай. Ажлын хувьд үйл явдлыг түргэтгэхийн оронд найдвартай арга барил илүү үр дүнтэй. Хайртай хүн нь хамтын төлөвлөгөөгөө өөрчлөхийг санал болгох ба ухаалгаар буулт хийгээрэй.

Ихэр

Анхаарлын төвд орж, сонирхолтой санал авна. Шууд зөвшөөрөх хэрэггүй, эхлээд хугацаа, нөхцөл болон өөрийн үүрэг хариуцлагыг тодруул. Санаандгүй сонссон мэдээллээ цааш задруулахгүй бол танд хэрэг болно.

Мэлхий

Бусдын анхаарал татдаггүй ажилд өнөөдрийг зориул. Хөшигний цаана тайван ажилласнаар удаан хойшлуулсан ажлаа дуусгаж чадна. Үдэш гэрийн уур амьсгал хүчийг нь нөхөнө.

Арслан

Харилцаа холбоо хэрэг болох тул хамт олон болон шинэ танилуудтайгаа ярицахаас бүү татгалз. Хамтарсан төсөл бодсоноос нь илүү ирээдүйтэй байж магадгүй. Бусдад үг хэлэх боломж олго.

Охин

Ажлаа цэгцлээрэй. Урьдчилж, хугацааг нь лавлаарай. Баримт, тоон дээр тулгуурлавал удирдлагатайгаа амжилттай ярилцана.

Жинлүүр

Нэг хэвийн байдлаас гарч, шинэ арга замыг турших хүсэл төрнө. Сурах, баримт бичиг бүрдүүлэх, аялал төлөвлөх эсвэл хэрэгтэй мэдээлэл хайхад тохиромжтой. Гоё амлалт, ялангуяа мөнгөтэй холбоотой бол ахин дахин нягтлаарай.

Хилэнц

Санхүү, үүрэг хариуцлага болон хойшлуулашгүй асуудлыг шийдэх хэрэг гарна Баримт бичигт гарын үсэг зурхынхаа өмнө нөхцөлүүдийг сайтар уншаарай. Энгийн тайлбар хангалттай газар далд санаа хайх хэрэггүй.

Нум

Түнш, хамт олон болон ойр дотнын хүмүүсийнхээ саналыг сонс. Ярилцаж буй хүнийхээ үгийг тасалж, хариулт авах гэж яаруулахгүй бол яриа хэлэлцээ амжилттай болно.

Матар                             

Өдөр тутмын ажлаа цэгцэглээрэй. Бодит хуваарь гаргаж, туслахад бэлэн хүнд зарим ажлаа даалгаарай. Бие организм нь ердийнхээс түргэн ядрах тул завсарлага авахаа мартаж болохгүй.

Хумх

Санаагаа энгийнээр, нуршилгүй тайлбарлавал бусдын сонирхлыг татна. Романтик харилцааны хувьд гэнэтийн бэлэг хүлээж байна. Гэхдээ үүнийг амлалт гэж хүлээн авах хэрэггүй.

Загас

Гэр бүл болон ахуйн асуудалд анхаарлаа хандуул. Тайван ярилцлага хуучин ахуйн асуудлыг шийдэхэд нь тус болно. Ажил дээр хэвшсэн хэмнэлээ дагаарай. Бусдын сэтгэл зовнилд автах хэрэггүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top