Их Британийн засгийн газар Украинд Чернобылийн атомын цахилгаан станцыг засварлахад зориулж 22.5 сая ам.доллар гарагахаар болжээ.
Энэхүү санхүүгийн дэмжлэг нь Чернобылийн атомын цахилгаан станцын томоохон засварын ажлуудыг санхүүжүүлэх, улмаар үйл ажиллагааг нь уртасгахад чиглэж байна гэж Их Британийн засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ. Түүнчлэн, олон жилийн олон улсын хөрөнгө оруулалтын үр шимийг үгүй хийх, урт хугацаанд экологийн эрсдэл үүсгэж болзошгүй барилга, байгууламжийн элэгдлийг арилгахад энэхүү санхүүжилт шаардлагатай байгаа юм.
2025 онд Олон улсын атомын энергийн агентлаг Чернобылийн атомын цахилгаан станц дээр мөн оны хоёрдугаар сарын 14-ний шөнө дэлбэрэлт болсныг баталсан билээ. Тухайн үед Чернобылийн атомын цахилгаан станцын дөрөвдүгээр эрчим хүчний блокийн нуувч дроны халдлагад өртсөн байна. Үүний улмаас станцын дээгүүрх хамгаалалтын байгууламжийн доторх давхарга гэмтсэн шинж тэмдэг илрээгүйн дээр байгууламжийн цацрагийн түвшин хэвийн, тогтвортой байжээ.

Сэтгэгдэл ( 0 )