Чернобыльд цацрагийн улмаас харласан мэлхий олдов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

Шведийн Уппсала их сургуулийн эрдэмтэд Чернобылийн атомын цахилгаан станцын ойр орчимд цацрагийн улмаас ер бусын хар өнгөтэй болсон мэлхий илрүүлжээ.

“Evolutionary Applications” сэтгүүлд мэдээлснээр, цацрагийн туяа амьд организмын генийн материалыг гэмтээж, мутац үүсгэдэг байна. Гэхдээ зарим тохиолдолд цацраг амьтанд эерэг нөлөө үзүүлдэг ч тохиолдол гардаг байна. Тухайлбал, зарим амьтад цацрагийн бохирдолтой бүсэд дасан зохицож, хоол тэжээл, газар нутгийн арвин их эх үүсвэртэй болдог байна.

2016 онд эрдэмтэд ашиглалтаас гарсан цөмийн реактор орчим ер бусын хар өнгөтэй Hyla orientalis буюу дорнын модны мэлхий илрүүлж байжээ. Дараагийн гурван жилд судлаачид хориотой бүс дэх 12 цөөрөм болон бүсээс гадна барьсан 200 гаруй эр мэлхийн өнгийг судалсан байна. Судалгаагаар хориотой бүсээс барьсан мэлхийнүүд илүү бараан, зарим нь тас хар өнгөтэй байжээ. Хар меланин нь газар уснаа явагч амьтдад өндөр цацрагтай бүсэд амьдрах боломж олгодог байна. Ийм өнгийн меланин нь туяаны энергийг сарниулахаас гадна ДНХ болон эсийг гэмтээдэг хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэрийг саармагжуулдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top