ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрынхан долоо хоногийг ачаалалгүй эхлүүл

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Энэ долоо хоногийг үйлдлээр эхэл. Гэхдээ уралдах хэрэггүй. Нэг чухал ажил сонгон авч, эхний алхмаа хий. Бусад нь аяндаа болно. Жижиг зүйлээс болж маргаан дэгдээх хэрэггүй. Эрч хүч нь үнэхээр чухал шийдвэрт хэрэг болно.

Үхэр

Долоо хоногийг эмх цэгцтэй эхлүүлээрэй. Ажлын байраа цэгцэлж, худалдан авах зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, төсвөө гарга. Ингэвэл илүү амар байна. Өөрийгөө жижиг зүйлээр баярлуулахаа мартуузай. Амттай өглөөний цай эсвэл дуртай хөгжим байж болно.

Ихэр

Нэгэн зэрэг арван ажлыг амжуулна гэж санахын хэрэггүй. Хуримтлагдсан болгоныг бичиж аваад, чухал гэсэн гурван ажлаа сонго. Бусад нь хүлээж л байг. Хүмүүстэй яриа өрнүүлж, санаа бодлоо солилцоорой. Хамгийн гол нь чадахаасаа илүүг амлах хэрэггүй.

Мэлхий

Долоо хоногийг тухтай эхлүүл. Дуртай өглөөний цайгаа бэлдэж, ширээгээ цэгцэлж, арван минут чимээгүй орчинд сууж болно. Сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр гаргаж болохгүй. Ямар нэгэн зүйл санааг нь зовоож байгаа бол дотнын хүнтэйгээ тайван яриад үз.

Арслан

Санаачилга гаргахад илүүдэхгүй. Гэхдээ дарамт шахалтгүйгээр. Таны итгэлтэй зан, зохион байгуулалт өөрийн төдийгүй өрөөлийн сэтгэл санааны байдалд нөлөөлнө. Бусдын ажлыг үүрэх хэрэггүй. Хэрэгтэй үед нь туслаарай.

Охин

Ажлын зохион байгуулалтаас эхлээрэй. Хэрэггүй ажлуудаа хасаж, хэцүү ажлуудаа үе шатад хувааж, хамгийн хялбараас эхэл. Төлөвлөх, тооцоолох зэрэгт тохиромжтой. Гэхдээ төгс байдалд тэмүүлэх хэрэггүй. Бүхнийг тайван, цагт нь амжуулахад л хангалттай.

Жинлүүр

Сонгох чадвар нь өнөөдөр л хэрэг болно. Сонголт хийж чадахгүй эргэлзэж байгаа бол төвөг багатайг нь сонгоорой. Бусадтай харилцахдаа эелдэг бай. Гэхдээ өөрийнхөө эрх ашгийг мартаж болохгүй. “Үгүй” гэдэг үгийг эелдгээр гэхдээ итгэлтэй хэлж болно.

Хилэнц

Хоосон газар занга хайх хэрэггүй. Үүний оронд боломжуудад анхаарлаа хандуулаарай. Хэрэгтэй мэдээллийг энгийн ярианаас олж авна. Үдэш нь агаарт алхаж, дуртай номоо унших, хөгжим сонсож, алжаалаа тайлаарай.

Нум

Шинэ бүхнийг хүснэ. Шинэ хоол амталж, сонирхолтой зүйл олж мэдэх эсвэл аялал төлөвлөх зэрэг. Энэ хүслээ дарах хэрэггүй. Хамгийн гол нь сэтгэлийн хөдөлгөөнөөр огцом шийд гаргах хэрэггүй. Эхлээд мэдээлэл цуглуул, дараа нь харин төлөвлөгөөгөө өөрчил.

Матар

Долоо хоногийг ачаалалгүй эхлүүл. Бодит төлөвлөгөө гаргаарай. Арван ажлыг хагас дутуу хийснээс гурван ажлыг чанартай хэрэгжүүлсэн нь дээр. Чухал яриа, ажил төрлийн асуудлыг шийдэхэд тохиромжтой. Өөрийнхөө зөвийг батлахын оронд хамтын шийдвэр хайсан нь дээр.

Хумх

Гэнэтийн санаа эсвэл санал орж ирнэ. Татгалзах гэж бүү яар. Эхлээд сайтар судал, дараа нь шийдвэрээ гаргаарай. Ажилдаа очих шинэ зам хүртэл санаандгүй сэтгэл санааг нь өргөнө.

Загас

Сэтгэл зүйн нөөцөө хайрлаарай. Мэдээлэл болгонд шууд хариулах, өөрийнхөө бус бусдын асуудлыг шийдэх албагүй. Зөн совин нь хаана дэмжлэг үзүүлэх, хаана зогсохыг хэлж өгнө. Бүтээх хүсэл төрвөл таван минут хүлээ. Онгод заавал орно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top