ӨРНИЙН ЗУРХАЙ: Хонины ордны бизнесменүүд хөрөнгө оруулах талаар бодож үзээрэй

Я.Болор | Zindaa.mn
52 минутын өмнө

Хонь

Амжилттай яваа бизнесменүүд хөрөнгө оруулах талаар бодож үзээрэй. Ажил дээрээ онцгой хүнтэй таарна. Шинэ санаагаа хэрэгжүүлэх цаг. Найз нөхөд сонирхолтой төлөвлөгөө санал болгоно. Болзоондоо хайртай хүнээ өвөрмөц содон төрхөөрөө гайхшруул.

Үхэр

Өгөөмөр зан нь эргэлзээ, хар болон бусад сөрөг чанараа гээхэд нь тус болно. Хөрөнгө оруулалтын саналыг анхааралтай судал. Ажил хайхад тохиромжтой. Хуримтлагдсан стрессээс үүдэн хайртай хүмүүстэйгээ муудалцаж болзошгүй тул бухимдлаа дотнын хүмүүстээ бүү гарга.

Ихэр

Таны харизм бусдыг татна. Эртний эдлэл болон үнэт эдлэлд хөрөнгө оруулбал ашигтай. Аливаа маргаанаас зайлсхий. Зоригтой шийдвэр амжилтад хүргэнэ. Гэхдээ туршлагатай хүмүүстэй зөвлөлдөөрэй.

Мэлхий

Томоохон гэрээ байгуулахдаа санхүүгийн шийдвэр гаргах гэж бүү яар. Чухал урилга авна. Шинэ хүмүүстэй танилцахад таатай сэтгэгдэл төрүүлнэ. Ажилд нь хүндрэл бэрхшээл гарвал амархан шийднэ.

Арслан

Хамт олон нь таны шийдвэрийг дэмжихгүй тул шаардлага гарвал төлөвлөгөөгөө эргэн хараарай. Аж үйлдвэрийн салбарт ажилладаг бол ашиг олно.  Романтик харилцаанд болгоомжтой бай.

Охин

Гадаад төрхөө өөрчилбөл өөртөө итгэлтэй болно. Хэд хэдэн эх үүсвэрээс мөнгө орж ирнэ. Хэлэх үгээ бодоорой. Та анхаарлын төвд байж, амжилт таны шийдвэрээс шалтгаална. Хошин мэдрэмж ямар ч нөхцөлд хэрэг болно.

Жинлүүр

Эрүүл мэнддээ онцгой анхаар. Эргэлзээтэй саналд хөрөнгө оруулах гэж бүү яар. Санал тавьсан хүмүүсээ шалгаарай. Ажил дээрээ ур чадвараа харуулах боломж гарна. Жолооны ард болгоомж илүүдэхгүй.

Хилэнц

Нөлөө бүхий хүмүүстэй уулзахдаа тайван, итгэлтэй бай. Санхүүгийн байдал нь сайжирна. Хамт олон нь дэмжинэ. Эерэг өөрчлөлт хүлээж байгаа бол удахгүй сэтгэл амарна.

Нум

Нөлөө бүхий хүмүүстэй уулзахдаа тайван, итгэлтэй бай. Урьдын зардлаас болж санхүүгийн бэрхшээл гарч магадгүй. Шинэ технологи, ур чадвар эзэмшихэд гэмгүй. Эрүүл мэнддээ анхаараарай.

Матар

Эрч хүчтэй өдөр. Гэнэтийн ашиг орж ирнэ. Хэт өгөөмөр байх хэрэггүй. Шинэ хайр онцгой мэдрэмж төрүүлнэ. Хөрөнгө оруулалт ашиг авчирна.

Хумх

Санхүүгийн байдал нь тогтвортой байх бөгөөд орлогоо нэмэгдүүлэх боломж гарч ирнэ. Таны амжилт дотнын хүмүүсийг нь баярлуулж, нэр хүндийг нь өсгөнө. Хайр сэтгэлийн тал дээр зориг гаргаарай. Туршлагатай хүмүүстэй ярилцвал шинэ мэдлэг олж авна.

Загас

Эцэг эхийн дэмжлэгтэй санхүүгийн бэрхшээл аажмаар арилна. Олон нийтийн арга хэмжээн дээр олны анхаарлын төвд орно. Мэргэжлийн хувьд амжилт гаргана. Гэр бүлийн маргааныг дэвэргэх хэрэггүй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top