Шүлэг: Төгсгөлд нь хэлэх хэдэн үг

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 24

 (post scriptum)

Мэдэж байнаа, би энэ бүх хайр дурлалыг

Маргааш орой л унтарчих өчүүхэн энэ хүслийг

Тэвэр дүүрэн сарнай, ялдам инээмсэглэл

Тэргэл сарны доор үлгэрийн гэмээр зугаалга

Утсаа улайтал чалчиж

Зүрхээ өвдтөл янаглалцсан ч

Удахгүй бүх зүйл дуусна

Зүгээр л тэр хүн биш байж гэж бодно.

Байз, шууд тэгдэггүй юм байна

Алдаж байвал яана, хэзээ хойно ухаарвал

Бид өөрөөсөө ингэж асуудаг, шивнэн байж

Анх болзож байсан рестораны дэргэдүүр өнгөрөхдөө

Гэсэн ч гар, утас руугаа явдаггүй тэр соронз шиг

Гайхалтай нь яах юм бэ гэж бодож байсан ч

Тэнэг юм шиг нэг хүн рүү бол автоматаар залгана

Тасарсан байсан ч, тасалсан ч хамаагүй

Тэгээд юу ч дуугаралгүй эргэж хардаг, эргэлзэж эхэлдэг

Тэнд ширээн дээр хүлээж байгаа хүн  миний хайр мөн үү гэж?

А.Арман 2010/09/09

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top