Шүлэг: Бүсгүйчүүд минь

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 23

Бүсгүйчүүд минь...

Хэн нэгэнд чинь зүрхээ өгөх ёстой юм бол

Хорвоо дээр яагаад ийм олон гоо үзэсгэлэн цогцолном бэ.

Харц минь нис нис....

Гоо цэцэгсийн тал дээгүүр

Хоржигнотол урсах уулын цэнгэг булаг мэт

Гарцаагүй дэлбээлэх тэдэнд урмын ундаа хундагал

Эрвээхэй шиг энгэрт нь сэм шургаж

Эзэнгүй сэтгэлийн сиймхийг ашиглаж бурам хүртэхгүй

Хулгайлахгүй...

Эгцэлж харахгүй

Эвдэхгүй

Илбэчин мэт дүр төрхөө ч өөрчилж чадахгүй

Ганцхан олдох амьдралын чинь гарцаагүй үнэн хайр л биш бол

Гараас чинь би атгаж төвдөхгүй ганцаар алсыг зорьсон нь дээр...

Бүсгүйчүүд минь...

Зүг зүгийн чийгтэй салхинд үнэр нь сэтгэл гижигдэх

Зөөлхөн намуун шиврээ шивнээнд нь зүрх дэвтэм

Зогсолтгүй бүжих гоо цэцэгсийн талд

Зүсийг чинь зурахдаа бурхан,

Зүрхийг минь зүсэж хаяагүйд

Зүхэж байна, түүнийг би...

Бүсгүйчүүд минь....

А.Арман 2011/01/16

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top