Чийг ханхалсан үүрээр чамайг би санадаг
Шөнөжин асгарсан бороонд сэтгэл дэвтсэн байдаг.
Чамаас би хайртай юу гэж асуувал
Чимээгүйхэн уруулаа цус шүүртэл нь хаз
Үгүй, амьсгалаараа чихийг минь гижигдэн үнсчихээд
Үгүй гэж хариул, амьдрал бол тоглоом гэж хэл.
Санаа алдахад минь, тэнэг гэж шоол
Сарны гэрэлд сэтгэлийг минь тэврэн вальс эргэ.
Яагаад гэж асуухаас минь өмнө
Яг л ургах наран шиг инээмсэглэ,
Намайг жаргасан хойно л энгэртээ энхрийл
Насан туршид ийм байх болно гэж шивэгнэ
Хавар үнэртсэн үдшээр чамайг би үгүйлдэг
Зун шиг халуун хүслэнд зүрх ангасан байдаг.
А.Арман 2011/06/08
Сэтгэгдэл ( 0 )