Францын эрдэмтэд хүн инээхдээ уйлахаас бага энерги зарцуулдаг болохыг тогтоожээ. Уйлж буй хүний нүүрний 43 булчин ажилладаг бол, инээж буй хүний зөвхөн 17 булчин ажилладаг гэнэ.
Ингээд танд хүний биед байх хэд хэдэн өөрчлөлтийн сонирхуулъя.
-Хүний хөмсөг, сормуус, суганы үс 3-4 сар, толгойны үс 4-6 жил амьдардаг гэнэ.
-Хүн биеийнхээ жингийн 6-8 хувьтай тэнцүү шингэнийг алдвал хагас ухаан алдалтын байдалд, 10 хувиа алдвал хий юмс харах, юм залгих чадваргүй болдог байна. Харин 12 хувиа алдсан тохиолдолд зүрх зогсох аюултай юм.
-Хүний элэг спиртийн төрлийн бүтээгдэхүүнийг 18-20 цагийн хооронд бүрэн задалдаг.
-Бидний амтлах чадвар идэж буй хоолны температураас болоод ялгаатай байдаг. Хэрэв амталж буй хоол 24 градус орчим байвал хамгийн их амтыг мэдэрч чаддаг гэнэ.
-Хүний мэдрэх, амтлах, сонсох чадвар 17-19 цагийн хооронд хамгийн өндөр түвшинд ажилладаг. Харин хумс болон үс 16-18 цагийн хооронд илүү хурдтай ургадаг байна.
-Хүний ганцаардал 20-22 цагийн үед илүү мэдрэгддэг нь судалгаагаар тогтоогджээ.
-Хоногт хүнээс нэг литр шүлс, хоёр литр ходоодны шүүс, цөснөөс нэг литр шүүс ялгардаг байна.
-Хүний чихний температурын хэмжээ биеийнхээс 1.5-2 градусаар бага байдаг.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )