Улаанбаатар хотод дулаан хангамжийн шугамын засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. "УБДС" ТӨХК-аас мэдээлснээр ирэх долоо хоногийн Даваа гараг буюу долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 5-ныг (2026.07.27-08.05) дуустал долоо хоногийн хугацаанд дараах байршлуудын орон сууц, ААН, байгууллагын халуун усыг хязгаарлаж, засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэнэ.
Хийгдэх ажил: ДХ-623 цэгт таслах 1Ф700мм хаалт, ДХ-675 цэгт таслах 1Ф400мм хаалт, 1Ф250мм хаалт, ДХ-308-10 цэгт таслах 1Ф300мм голчтой хаалтуудыг тус тус шинэчлэн солих, урсгал засвар хийхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )