Наймдугаар сарын цаг агаарын УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

 

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Баруун аймгуудын нутгаар. Энэ наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхэн хагас үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх буюу зарим үед өдөртөө 300С-ыг давж халах төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн ихэнх үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Булганы зүүн хэсгээр ОЖД–ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үе хүртэл ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд, хоёрдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, зарим үед борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу орох төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дулаан, хур тунадас Дундговь, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлээр дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж болзошгүй байна.

ЗӨВЛӨМЖ

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. Сарын эхээр баруун аймгуудын нутгаар сэрүүн байх бол цаашдаа ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас зүүн аймгуудын нутаг, Төвийн аймгуудын зүүн хэсэг, Говийн аймгуудын хойд хэсгээр ОЖД–аас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэмэгдэж, халуун өдрийн давтамж ихсэх хандлагатай байгаа тул иргэд эрүүл мэнддээ анхаарч, наршилтаас сэргийлэхийг зөвлөж байна. Мөн аялал, зугаалгаар явахдаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ усархаг бороо, мөндөр орж, үер усны аюул үүсэх эрсдэлтэй тул тухайн үеийн цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглана уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top