Олон улс, улсын чанартай авто зам буюу иргэдийн хэлдгээр хот хоорондын авто зам ашигласны төлбөр авах цэгүүд 2026 оны 6 сард бүрэн цахимжлаа.
Төлбөр авах цэгүүд цахимжсанаар зам хэрэглэгч, жолооч тээвэрчдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, төлбөр авах цэг дээр түгжрэл дараалал үүсгэхгүй байх, бэлэн мөнгөөр гүйлгээ тооцоо хийхгүй байх давуу талуудтай болсон. Төлбөр авах цэгүүдийг 2022 оноос үе шаттай цахимжуулж эхэлсэн бөгөөд 2022 онд цахим 5 төлбөр авах цэгээр 1,6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 1,2 тэрбум төгрөг төлөгдөж 400 орчим сая төгрөгийн нэхэмжлэх төлөгдөөгүй бол 2024 онд 8 төлбөр авах цэг цахимжсанаар 17 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 14 тэрбум төгрөг төлөгдөж 3 тэрбум төгрөгийн нэхэмжлэх төлөгдөөгүй, 2025 онд онд 12 төлбөр авах цэг цахимжсанаар 23,5 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 15 тэрбум төгрөг төлөгдөж 8 тэрбум төгрөгийн нэхэмжлэх төлөгдөөгүй байна.
2026 оны эхний 6 сарын байдлаар 22,7 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 9 тэрбум төгрөг төлөгдөж 13,7 тэрбум орчим төгрөгийн нэхэмжлэх төлөгдөөгүй байна.
Өнөөдрийн байдлаар 420 гаруй мянган тээврийн хэрэгсэл дээр 20 орчим тэрбум төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл төлөгдөөгүй байна.
2026 оны эхний 6 сарын байдлаар 22,7 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 9 тэрбум төгрөг төлөгдөж 13,7 тэрбум орчим төгрөгийн нэхэмжлэх төлөгдөөгүй байна. Өнөөдрийн байдлаар 420 гаруй мянган тээврийн хэрэгсэл дээр 20 орчим тэрбум төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл төлөгдөөгүй байна. Үүн дотор 500,000-1,000,000 төгрөгийн төлбөртэй 2,183, 1 сая төгрөгөөс дээш төлбөртэй 637 иргэн, аж ахуй нэгж байна.
Зам тээврийн сайдын баталсан А/226 дугаар журмаар - Тээврийн хэрэгсэл нь төлбөр авах цэгээр 20 удаа саадгүй нэвтрэх бөгөөд цахим нэхэмжлэлээ төлөөгүй 21 дэх удаагийн нэвтрэлтээс төлбөр авах цэг дээр саатуулж, боломжит арга хэрэгслээр төлбөрийг бүрэн төлүүлэх арга хэмжээ авах, - Авто зам ашигласны төлбөрийн цахим нэхэмжлэлээ 30 хоногийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэсэн зохицуулалттай.
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 273 дугаар тогтоолоор Олон Улс, Улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг 2-оос 5 дахин нэмэгдүүлсэн нь зам засвар, арчлалтын чанар, стандартыг сайжруулах үндсэн зорилготой юм. Иймд иргэд, тээврийн хэрэгсэгч эзэмшигч та бүхэн хот хоорондын авто замаар түгжрэл дараалалгүй, ая тухтай авто зам ашиглан зорчиж цахим төлбөрийн олон арга хэрэгслүүд болох ezam.mn, е-mongolia, e-barimt, autobox, hipay, gerege, socialpay, qpay, toki, mostmoney зэрэг олон арга, хэрэгслээр авто зам ашигласны төлбөрөө ТУХАЙ БҮР ТӨЛЖ ЯВАХЫГ УРИАЛЖ БАЙНА. Таны төлсөн авто зам ашигласны төлбөр нь Улсын авто замын санд шууд төвлөрч урин дулааны энэ улиралд авто замын засвар, арчлалтад зарцуулагддаг билээ.
Зам тээврийн хөгжлийн сайдын (хуучнаар) 2023 оны А/226 дугаар тушаалаар батлагдсан “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам”-ын 2.10 -Тухайн авто замаар байнга зорчиж, тээвэрлэлт хийдэг тээврийн хэрэгсэл эзэмшигчидтэй гэрээ байгуулан авто зам ашигласны төлбөрийг урьдчилан төлж болно. Төлбөрийг урьдчилсан төлсөн тохиолдолд 30 хүртэлх хувиар хөнгөлөлт үзүүлнэ гэсэн зохицуулалттай.
2026 оны эхний 6 сарын байдлаар 22,7 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 9 тэрбум төгрөг төлөгдөж 13,7 тэрбум орчим төгрөгийн нэхэмжлэх төлөгдөөгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )