Өнөөдөр /2026.07.25/ Төв аймгийн Борнуур сумын эрүүлжүүлэх байранд нэг иргэн өөрийгөө боомилж, амь насаа хохироожээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, талийгаачийг эрүүлжүүлэхээр авч явсан цагдаагийн алба хаагч нь өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх бөгөөд хэрэг гарсны дараа ажлын байраа орхин зугтжээ.
Одоогоор хэргийн газарт Төв аймаг дахь цагдаагийн газраас шинжээчид ирж, үзлэг шалгалт явуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )