Түүнийг өрх тусгаарласан гэж цуурхал тарлаа. Учир нь өнгөрөгч амралтын өдрүүдэд Д.Намсрайноров Бөхийн өргөөний үүдэнд өөрийн эсгий цагаан гэрээ барьж ойр хавьд явсан олон хүнийг саатаж зогсоход хүргэжээ. Та бүхний зурган дээр харж байгаа гэрт түүний тоглолтын бүхий л ажлууд хийгдэх бөгөөд тоглолтын тасалбар худалдан авсан хүмүүс айраг ууж, алжаалаа тайлан уран бүтээлчидтэй хөөрөлдөж болох юм байна. Зарим нэгэн хүмүүс Д.Намсрайноров Бөхийн өргөөний эзэн биш дээ, арын талбайд нь адилхан тэнцүүхэн гэр авчраад барьчихсан байна хэмээн ам дамжуулан цуурсан сурагтай. Ямартаа ч энэ сарын 10,11-нд Монгол бөхийн өргөөнөө болох "Сэвлэг шиг бүүвэй шиг" тоглолтын бүхий л ахуй нь монгол байх талаар түүний тоглолтын продюсер МУГЖ Ч.Бат-Эрдэнэ бодож тооцоолсон бололтой. Д.Намсрайноров ч эл гэрийнхээ гадна нэг гарч, дотор нэг орж Бөхийн өргөөний хавиар өдрийг өнгөрөөх болсон тул хүмүүс өөрийн эрхгүй өрх тусгаарлаж хэмээн ярих болсон биз ээ. Тоглолтын тасалбар авахаар ирсэн хүмүүсийг айргаар дайлж цайлж байгаа энэ гэр баригдаж эхлэв үү үгүй юу хүмүүс шавсан байжээ. Жинхэнэ Монгол өргөөгөөр зочилж айраг уугаад гарахыг хүсэхгүй хэн ч байх билээ дээ.
П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )