Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалжээ

2026 оны 08 сарын 24

 

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.08.17-2026.08.23) нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 35 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.

Нийт дуудлагын 49 нь обьектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь аянга, гурав нь үер,  хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
отгоо(202.9.46.177) 2026 оны 08 сарын 25

энэ хүмүүст тэр гавьяа шагналын өгөөч.

0  |  0
Top