Ц.Нямдорж: Хүн ч тогтохгүй, хөрөнгө ч тогтохгүй улс болох гээд байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 11

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой 2013 оны төсвийн асуудлаар ярилцлаа.

-2013 оны төсвийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн бари­лаа. Өмнөх төсвийн хууль хэ­рэг­жээгүй гэсэн хариуцлагын асуу­дал гарч ирж байна. Тал та­лаас шүүмжилж байгаа ч ха­риуц­лага  тооцож байгаа зүйл ха­рагдахгүй байгаад юу хэлэх вэ?

-2012 оны төсөв АН, МАН-ын хамтарсан Засгийн газар байх үед буюу тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогтын боловсруулж оруулж ирснээр батлуулсан төсөв. Юу болсон бэ гэхээр, Засгийн га­зар арай болхидуу санал бо­ловс­руулж УИХ-д оруулсан. Гэ­тэл УИХ дээр учир битүүлэг яриа явагдаж байгаад гэнэт то­хи­ролцлоо гэдгээр асуудал нэг өдөр бужигнасан. Өөрөөр хэл­бэл, доторх нарийн ширийн асууд­лыг ярьж чадалгүйгээр төсөв бат­лагдсанаас үүдэн ийм нөхцөл бай­дал үүссэн. 2012 оны төсөв 30 хувийн хийдэлтэй батлагдсан.

Ар­ванхоёрдугаар сарын 1-нд тө­сөл батлагдах ёстой ч гэнэт ар­ваннэгдүгээр сарын 30-31-ны өдөр бие биедээ ямар нэг байдлаар шаард­лага тулгаж байгаад 31-нд санал ху­раалт явагдаад баталсан төсөл. Түүнд Ардын их хурлын депутат нарт орон сууцны дэмжлэг үзүү­лэх тухай шийдвэр гарсныг тө­сөв батлагдсаны дараа сайд, УИХ-ын гишүүн байсан би гудам­жинд явж байсан хүнээс сонссон. 

Өөрөөр хэлбэл, төсвийг УИХ дээр хэлэлцэж баталдаг ажил нь ил тод биш цөөхөн дарга, УИХ-д суу­далтай намуудын хоорондын то­хиролцоо, ханцуйн доторх най­мааны ажил болсон учраас ийм асуудал үүсээд байгаа юм. Би Засгийн  газрын гишүүн байх­даа холбогдох сайдуудтай муудалцаж олон удаа хэлсэн. Зас­гийн газраас орсон төслийг УИХ ха­маа, намаагүй өөрчилж байхад юуг нь өөрчлөөд байгааг Засгийн га­зарт хэлэхгүй ганц хүний мэд­лээр төсөв батлуулж байна гэд­гийг яриад байсан. 2009-2012 оны төсвүүд бүгд дээрх байдлаар бат­лагд­сан. Одоо үүнийг бо­лих хэ­рэгтэй. Хариуцлагын тухайд хэт­­рүүл­сэн бол төсвийн ерөнхий­лөн за­хирагч нарт хариуцлага тоо­­­цох ёс­той.

-УИХ-ын бүтцийн байгуул­ла­гад Төсвийн зарлагын хянал­тын дэд хороо гэж байдаг. Энэ хо­роо ажлаа хийж байна уу?

-Монгол Улсад 850 орчим хууль байна. Шинэ цагийн мон­гол тө­рийн хуулийн байшин бос­сон. Одоо УИХ ямар хэлбэрт шил­жих ёс­той вэ гэхээр гаргасан хуулиуд­тай ноцолдохын оронд энэ төс­вийн зарлага, эдийн засгийн асуу­дал орлогоо өдөр бүр ярьж, хя­наж байх ёстой. Тэгэхгүйгээр хоёр сарын дотор хий дэмий тө­сөв баталчихаад зарлагаа зөв тоо­цож чадахгүйгээс ийм асуудал  бо­лоод байгаа юм.

-2011 оны төсвийн хуулийг хэрэгжүүлээгүй тохиол­долд ямар хариуцлага тооцдог юм бэ. Гэтэл одоо 2013 оны төсөв батлах гэж байна. Энэ удаад ч хэрэгжихгүй гэх баталгаа алга байна шүү дээ?

-Ямар ч байсан 2011 оны төс­вийн зарлага сая орж ирсэн Зас­гийн газрын саналаар батлагдана. Одоо 2013 онд Монгол Улс ямар байх вэ гэдэг асуудлыг ярилцах гэж байна. УИХ дээр төсвийг  нөгөө ханцуйн доорх ажлын хэс­гүүдийн уулзалт энд тэнд болж байгаад ирэх сарын сүүл болоод ирэхээр гэнэт сэрээд баталчих­даг. Ингэж төсөв батлах юм бол ши­нэчлэл огт гарахгүй.

Тэрнийгээ одоо больж аль болох тайван хэлэлцэх тал руу нь явах нь зөв. Төсвийн төслийг өргөн мэдүүлэх ажлыг оны эхэнд хийгээд, зургадугаар  сард 2013 оны төсвийн санал УИХ-д орж ир­сэн байх. УИХ-аас ажлын хэсэг гарч 2013 оны төсвийг хэрхэн хэлэлцэх, дэлхийн эдийн засгийн байдал ямар байх вэ гэдгийг харж байгаад арванхоёрдугаар сард төсвөө баталдаг.

Шаардлагатай бол төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн зургийг  үздэг байх чиглэл рүү явдаг байх хэрэгтэй. Гэтэл тө­сөвт 3000 хүний багтаамжтай хо­рих анги Налайх дүүрэгт барих са­нал явж байна гэж дуулдсан. Би түүнийг үзнэ. Хэрвээ энэ үнэн бол Налайх дүүрэгт хорих анги ба­рих барилгын зураг гараагүй бай­гаа. Одоогийн мөрдөж байгаа төс­вийн хуулиар зураг төсөвгүй ба­рил­га байшин барих төсвийг ту­хайн онд тусгахгүй гэсэн бай­даг.

-Таны хувьд 2013 оны төс­вийн төсөлтэй танилцсан уу. Болж бүтэхгүй зүйл юу байна?

-Сайн танилцаж дуусаагүй бай­на. Мэдрэгдэж байгаа зүйл хөрөн­гө оруулалтын хэмжээ багассан. Ер нь эдийн засгийн байдал таагүй бай­на. Хоёр намын хооронд гарч байгаа санал зөрөлдөөний асууд­­лаар аль алинтай нь юм ярьж бай­на. Энэ маргаанаа одоо зог­соох цаг нь болсон. Нүүрсийг авахаа байж байна. Уул уурхайн бү­тээгдэхүүний үнэ 30 орчим ху­виар буурсан. 

Испани, Грект хям­рал явагдаж байна. Өөрөөр хэл­бэл, дэлхий эдийн засгийн хям­рал эхэлсэн энэ үед яаж амьдрах асуудлаа ярих бай­тал хөгийн, хоёрын хооронд мар­гаанаа зогсоох хэрэгтэй. Шинэ Зас­гийн газар  агаарт савссан, сэт­гэлийн хөдлөлөөр асуудалд ханд­сан хүмүүс байна. Хаалга тог­шоод ирж буй хямралыг урьд­чилж харахгүй байна. Энэ хямралыг өдөөн хатгахгүй байхад МАН ч гэсэн үүрэг гүйцэтгэх хэрэгтэй.

Үүнийхээ оронд нэг бү­лэг, даргатай болох тухай ярь­саар байгаад хайран гурван са­рыг алдаж байна. Миний хувьд өнгөрсөн жил 45 тэрбум төг­рөгийн хөрөнгө оруулалт авч бай­сан. Гэтэл энэ жил 25 болж хоёр дахин багассан байна. Энэ нэг дохио өгөөд байгаа биз. Энэ сай­ны дохио биш. Муугийн дохио учраас асуудалд бодитой хан­дах хэрэгтэй. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барина гэж савлаад, хөөрцөглөөд байна. Гэ­тэл түүнийг барих мөнгө хаана бай­на.  Худлаа амлах, амлалтандаа бойм­логдох зүйл улс төрөөс са­лах­гүй байна.

-Бонд гаргана гээд байгаа шүү дээ?

-Таван тэрбум долларын бонд гаргаснаар Монголын эдийн зас­гийн чадавх бүхэлдээ энэ бондод баригдсан өрийн сүлжээ үүс­нэ. Та нар харсан. 3.6 их наядын зарлагатай, 3.3 их наядын ор­логотой 2011 оны гүйцэтгэл ба­талсан. 2012 оных ч гэсэн иймэрхүү байна. Гэтэл таван тэр­бумд  багтааж бонд гаргана гэж бодохоор Монголын нийт чадавх бон­дын өрөнд орно гэсэн үг. Хар үгээр ярих юм бол бонд гэдэг нь хүү төлж хэдэн төгрөг олж ирээд зарж байдаг систем.

-Үүнээс гадна стратегийн орд газрын гэрээнд өөрчлөлт оруу­лах замаар 650 тэрбум төг­рөгийн олно гээд байгаа. Энэ талаар?

-Эдийн засагтайгаа улс төрийн зорилгоор оролдоод байх нь сай­ны шинж биш. Оюутолгой руу хэдэн жил дайрч байна.  Хүн ч тог­тохгүй, хөрөнгө ч тогтохгүй улс болох гээд байна. Нарийн яри­вал одоо мөрдөж байгаа хуу­лиар Засгийн газар төсвийн санал оруулж ирэхдээ байхгүй хуулийг да­гуулж оруулж болохгүй гэсэн хуу­лийн хоригийг 2007 онд хий­сэн. Гэтэл одоо  асуудлаа оруулж ирээд араас нь хууль оруулж бат­луудаад байгаа болохоор дахин асуу­дал үүсээд байгаа юм. Ер нь УИХ  улс төрийн хэрүүл хийж бай­хаас төсөв, эдийн засаг дээрээ тогтож, бодитоор ажиллах хэрэг­т­эй.


Э.Пагма

Эх сурвалж:"Монголын Мэдээ"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top