Дуэль: Өвөрхангайн маргаан - Ө.Энхтүвшин VS Ж.Батзандан

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 20

  

УИХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Өвөрхангайн хоёр мандат өнөөдрийг хүртэл маргаан дагуулсаар байна. СЕХ-ны тайлбараар бол хуулийн дагуу эцэслэн шийдэгдсэн гэж байгаа ч улс төрчид болон зарим нэгнийх нь хувьд асуудлыг өөрөөр тайлбарлаж байгаа. Ингээд асуудал үнэхээр хууль ёсных уу, эсвэл эсрэгээрээ байсан уу гэдгийг уншигч бүхэн АН, МАН намын төлөөллийн ярилцлагаас үзнэ үү.   

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: СЕХ-ны гаргасан шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэж болохгүй

олж байгаа энэ үйл явцыг та хэрхэн харж байна вэ?
 

-Сонгуулийн маргааны эцсийн дүнг Сонгуулийн ерөнхий хороо гаргах ёстой. Сонгуулийн ерөнхий хорооны гаргасан шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэж болохгүй. УИХ-ын гишүүн тангараг өргөхдөө төрийн сүлдэндээ мөргөх ёстой. Шинээр орж ирж байгаа УИХ-ын гишүүд хуучин гишүүдийн өмнө тангараг өргөж байгаа явдал биш юм. Шинэ гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хуучин гишүүд ч мэддэг юм биш. Бусад улс орнууд сонгуулийн маргааныг долоо хоногийн дотор шийдвэрлэдэг. Манайд сонгуулийн маргаан 1-3 сар, бүр бүтэн жил ч дамнадаг. Тэгэхээр сонгуулийн маргаанаас болж УИХ болон иргэдийн дунд маргаан үүсээд байна. Үүнийг шүүхийн байгууллагууд авч үзээд зөв шийдэх ёстой. Ийм байдлаас болж монгол төр цалгардаж болохгүй гэж бодож байна.

-АН бүх зүйлд хүч түрсэн байдлаар хандаад байгаа юм шүү?
 

-Зарим улс төрийн хүчин хэт улс төржүүлээд байх шиг байна. АН ардчиллыг булшиллаа, бурангуйлал тогтоолоо ч гэх шиг. Хүний төлөө хатуу зогсдог намыг АН гэж ойлгож байгаа. Харин МАН-ын нөхдүүд ардчиллын төлөө зогсож байгаад баяртай байна. 22 жилийн турш иргэд рүүгээ бууны ам шагайсан нам шүү дээ.

-Та олон жил жагссан. Ар­дын намын гишүүдийн жаг­саа­лыг хараад юу бодогдов?

-Би ордонд жагсаал хийж үзээгүй. Дандаа ордны гадна 22 удаа жагсаал хийж байсан. Ма­най нөхдүүд ордонд зөөлөн буй­дан дээр суугаад тав тухтай эсэр­гүүцлээ илэрхийлж байна. Асар том ялгаа байгаа. Гэхдээ энэ бол мэдээж ардчилсан пар­ламентад байдаг нөхцөл.
 

-Энэ хэр удаан үргэлжлэх юм бол?

-Удахгүй байх гэж найдаж бай­на. Аль болох богино хугацаанд улс төрийн намууд ойл­голцоод асуудлаа цааш нь явуу­лах чухал. Зам түгжрэлтэй, Улаанбаатар утаатай байхад улс төр бас түгжрээд байж болох­гүй.

-Гарц нь юу гэж бодож бай­на?

-Гарц байгаа. Гарцыг харж байна. Гол нь уулзаад ярилцах ёстой. Чихэр горьдсон хүүхдүүд шиг хоёр тийшээ хараад сууж болохгүй. Зөвшилцөл рүү явах ёстой. МАН-ыг буурьтай, суурьтай улс төрийн хүчин гэж ойлгож байгаа. Тэрнээс биш иргэдийг үймээн самуун, хууль бус зүйл рүү тур­хирахгүй байх. Манай Ардын намынхан жагсаал цуглаан хийж, эсэргүүцэж сурах хэрэг­тэй. Сөрөг хүчин байхын зовлон, хүний эрх чөлөөг ойлгох хэрэгтэй гэж хэлмээр байна.

 

Үүний дараа МАН-ыг төлөөлүүлэн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс дараах тодруулгыг авлаа.  

 

Ө.Энхтүвшин: Засгийн эрхийг хууль бусаар авах оролдлого болж байна 

-Таны хувьд өнөөдрийн үүсэн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Гишүүдээ 39 гэсэн тоонд хүргэх зорилго агуулж байна. Энэ нь улс төрийн намд байж болно. Гэхдээ хуулийн дагуу, сонгогчдын санал өгсөн шийдвэрийг үндэслэж байж хүсээд байгаа тоондоо хүргэх ёстой. Гэтэл одоо засгийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байна. 6600 саналаар илүү гарчихсан хүнийг тангараг өргүүлээгүй. 6600 саналын зөрүүтэй, бага санал авсан хүнийг УИХ-ын гишүүн болгоно гэж оруулж ирж байна. Тэгэхээр сонгогчдын шийдвэрийг яах вэ гэсэн асуудал тулгарч байгаа юм. Харамсалтай нь үүнийг юу ч биш гэж үзэж байна. Өвөрхангайн ганцхан шүүгч шийдвэр гаргаад, олон мянган сонгогчийн саналыг хүчингүй болгож байна. Түүнийг нь Сонгуулийн ерөнхий хороо хууль ёсных гээд оруулаад ирж байгаа юм.

Сонгуулийн ерөнхий хорооны даргыг яагаад ингэж хурдан сольсон учир нь энд л байж. Н.Лувсанжавыг шахаж байгаад өргөдлийг нь өгүүлж, Ч.Содномцэрэнг томилсон. Харин маргааш нь Ч.Содномцэрэн “Н.Төмөрхүүг эрүүгийн хэрэгт татаж болно” гэсэн бичиг өгөөд хэдхэн хоногийн дараа Өвөрхангайн шүүх хуралдаж шийдвэрээ гаргаж байна. Шийдвэр нь Сонгуулийн ерөнхий хороонд өглөө ирэнгүүт тэр өдөр нь хурлаа хийлээ. Маш шуурхай байгаа биз. Дээр нь гавшгай байна гэхээс өөр юу гэж хэлэх вэ. Тэгэхээр энэ бол нэг намын захиалга, дур хүслээр нь төрийн бүх байгууллага ажилладаг болсон, ардчилал байхгүй боллоо гэж хэлээд байгаагийн утга юм даа.
 

-Тэмцэл үргэлжилсээр л байх уу?

-Шат дараалаад шүүхийн байгууллагаар явахад болдоггүй юм байна. Прокурор, цагдаад хандлаа. Үндсэн хуулийн Цэцэд хандавч бас л болсонгүй. Сонгуулийн ерөнхий хороо ямар юм бол гэсэн чинь үнэхээр нэг намын атганд орчихжээ. Үнэхээр хүчин мөхөсдөж байна. Тиймээс ард түмэн рүүгээ хандахаас өөр замгүй. Ард түмэнд энэ байдлыг хэлнэ. Иргэд бухимдаж, юу болоод байна гээд асуугаад байгаа.
 

-Хэрэв танай намынхан өнөөдрийнх шиг эсэргүүц­лийн жагсаал хийгээд үр дүнд хүрэхгүй бол цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Түүнийг би яг одоогоор хэлж мэдэхгүй. Янз янзын л ярианууд бий. Би УИХ-ын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан хүний хувьд энэ асуудлыг зохицуулахыг Монголын гурван том даргад хэлсэн. Хууль бус үйл явдал гарч байна, асуудлыг эв зүйгээр зохицуулаач, бүлэг байх эсэхийг УИХ-ын дарга, олонх нь шийддэггүй юм. Үндсэн хуулиараа УИХ-д наймаас дээш суудал авсан намын бүлэг нь шууд байгуулагдаад явчихдаг. 24 цаг гэдэг зүгээр л хугацааны эрх болохоос тэр цаг нь өнгөрвөл бүлэг байгуулах эрх нь хязгаарлагдана гэсэн хуулийн заалт байхгүй.

 

Гишүүдийн байр суурийг уншигч та бүхэн хүргэлээ. Уншигч та бүхэн хэнийх нь зөв бурууг тунгаана биз ээ.

Бэлтгэсэн А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(112.138.58.104) 2014 оны 06 сарын 21

What I find so intsteering is you could never find this anywhere else.

0  |  0
Top