“Чингис” бондын зарцуулалтын талаар МҮХАТ-аас дараах тооцооллыг гаргажээ.
Бондын хүүгийн болон үндсэн төлбөр
1,5 тэрбум ам.долларын бондыг авсан нөхцөл нь 500,0 сая ам.долларыг 5 жилийн хугацаатай жилийн 4,125 хувийн хүүтэй, 1,0 тэрбум ам.долларыг 10 жилийн хугацаатай жилийн 5,125 хувийн хүүтэйгээр авсан нь дараах хэмжээний хүү, үндсэн төлбөрийг төлөхөөр байна. Үүнд:
Хэмжээ |
500,0 сая ам.доллар |
1,0 тэрбум ам.доллар |
Нийт дүн |
Хугацаа |
5 жил |
10 жил |
|
Хүүгийн хэмжээ |
4,125 % |
5,125 % |
- |
Хоногт төлөх хүү /ам.доллараар |
56,506.8 |
140,410.9 |
196,917.7 |
Хоногт төлөх хүү /төгрөгөөр/ 1$=1398 ₮ |
78,996,506.4 |
196,294,438.2 |
275,290,944.6 |
Жилд төлөх хүү /ам.доллараар |
20,624,982.0 |
51,249,978.5 |
71,874,960.5 |
Жилд төлөх хүү /төгрөгөөр/ 1$=1398 ₮ |
28,833,724,836.0 |
71,647,469,943.0 |
100,481,194,779.0 |
5 жилд төлөх хүү /ам.доллараар/ |
103,124,910.0 |
- |
103,124,910.0 |
5 жилд төлөх хүү /төгрөгөөр/1$=1398 ₮ |
144,168,624,180.0 |
- |
144,168,624,180.0 |
10 жилд төлөх хүү /ам.доллараар/ |
- |
512,499,785.0 |
|
10 жилд төлөх хүү /төгрөгөөр/1$=1398 ₮ |
- |
716,474,699.430.0 |
|
5 жилийн эцэст төлөх үндсэн өр/ам.доллар/ |
500,000,000.0 |
||
5 жилийн эцэст төлөх үндсэн өр /төгрөгөөр/ |
699,000,000,000.0 |
||
5 жилийн нийт төлбөр |
603,124,910.0 |
||
5 жилийн нийт төлбөр |
843,168,624,180.0 |
||
10 жилийн эцэст төлөх үндсэн өр /ам.доллар/ |
1,000,000,000.0 |
||
10 жилийн эцэст төлөх үндсэн өр /төгрөгөөр/ |
1,398,000,000,000.0 |
||
10 жилийн нийт төлбөр |
1,512,499,785.0 |
||
10 жилийн нийт төлбөр |
2,114,474,699,430.0 |
||
Нийт төлбөр |
2,115,624,695.0 |
||
Нийт төлбөр |
2,957,643,323,610.0 |
2. Бондын хүү, эргэн төлөлттэй холбоотойгоор улсын төсвөөс шаардагдах эх үүсвэр
сая.ам.доллараар
Жилүүд |
||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
500,0 сая $ хүү |
20.6 |
20.6 |
20.6 |
20.6 |
20.6 |
|||||
1,0 тэрбум $ |
51.2 |
51.2 |
51.2 |
51.2 |
51.2 |
51.2 |
51.2 |
51.2 |
51.2 |
51.2 |
500,0 сая $ төлбөр |
- |
- |
- |
- |
500,0 |
|||||
1,0 тэрбум $ |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
1,000 |
Нийт дүн |
71,8 |
71,8 |
71,8 |
71,8 |
571,8 |
51,2 |
1,2 |
51,2 |
51,2 |
1051,2 |
Нийт дүн |
100,4 |
100,4 |
100,4 |
100,4 |
800,0 |
71,6 |
71,6 |
71,6 |
71,6 |
1,470 |
3. Бондын хүү, үндсэн төлбөрийг төлөх эх үүсвэр, боломж
Тус бондын хүүгийн төлбөрт эхний 5 жилд хагас жил тутамд 50,0 гаруй тэрбум, сүүлийн 5 жилд хагас жил тутамд 36 орчим тэрбум төгрөг төлөх ба 5 жилийн дараа 500,0 саяаа, 10 жилийн дараа 1,0 тэрбум ам.доллараа төлөх ёстой. Энэ эх үүсвэрийг улсын төсвөөс гаргах боломж бий юу? Ядахдаа хүүгийнхээ төлбөрийг хялбархан олчих тийм боломжууд байна уу?
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ноолуурын салбарт 300,0 тэрбум, арьс ширний салбарт мөн 300,0 тэрбум, ноосны салбарт 50,0 тэрбум, махны салбарт 100,0 тэрбум, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд 50,0 тэрбум, ЖДҮ-ийн сангийн эх үүсвэрт 500,0 тэрбум төгрөгийн сан байгуулахаар тусгасан байдаг. Тэгэхээр юуны өмнө энэ салбаруудын төлөөлөлтэй ярьж бондын эх үүсвэрээс тухайн сангуудыг бүрдүүлэн зээл олгох замаар бондынхоо хүү, төлбөрийг амархан төлчих боломж байна уу?
Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүд болох нүүрс, зэс, алт зэрэг металлын үнэ ханш ирээдүйд өсөх магадлал хэр зэрэг байна? Дэлхийн зах зээлд гаргаж ашиг орлого олох боломжит бараа бүтээгдэхүүнүүд юу байна? Импортоор оруулж буй асар их бараа бүтээгдэхүүний дотооддоо үйлдвэрлэн зардал хэмнэх боломж байна уу? Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинэ дэвшилтэт техник технологи оруулж ирэх замаар баялаг бүтээх хууль эрх зүйн орчин ямар байна? Энэ өрийг бизнес эрхэлж, баялаг бүтээж байж л олно, ингэхлээр бизнесийн орчин ямар байгаа билээ гэх мэт олон асуултууд гарч байна.
4. Бизнесийнхэн энэхүү бондын ашиглалтын талаар ямар санал бодолтой байна
Бизнес эрхлэгчдийн саналаас үзэхэд хамгийн гол нь энэ их өр зээлийг эдийн засаг, бизнест үр өгөөжтэй ашиглах, үүний тулд богино хугацаанд үр ашгаа өгөх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, бондын зарцуулалтад тавих хяналт шалгалтыг ил тод сайн явуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх замаар хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн нийтлэг саналтай байна. Бизнес эрхлэгчдийн саналыг салбараар ангилан үзүүлбэл:
Бондыг зарцуулах салбарууд |
Хувь |
Зам, дэд бүтэц, эрчим хүч, дулаан, цэвэрлэх байгууламж |
41,5 % |
Барилга, барилгын материал үйлдвэрлэл, орон сууц, хот тохижилт |
21,9 % |
Боловсруулах үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, экспорт |
17,1 % |
Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд |
12,5 % |
ЖДҮ, газар тариалан , мал аж ахуй |
12,1 % |
Байгалийн хий, нефть боловсруулах үйлдвэрлэл |
9,7 % |
Тээвэр, логистик, аялал жуулчлал |
9,2 % |
Хүнд үйлдвэрлэл |
7,3 % |
Өндөр технологийн салбар |
4,6 % |
5. Бондын зарцуулалт, хяналтыг үр ашигтай болгох талаар
Сэтгэгдэл ( 0 )