Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсан геологи, уул уурхайн салбарын зорилтыг хэрэгжүүлэх, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр Уул уурхайн сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 54 ажлын хэсэг байгуулснаас 12 ажлын хэсгийн үр дүн гарч дуусчээ. Одоогоор стартегийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр 42 ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж.
Тухайлбал:
• Газрын тосны бүтээгдэхүүний хангамж болон нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах үүднээс шинэ эх үүсвэрийг бий болгох зорилго бүхий ажлын хэсэг.
• Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах талаар хөрөнгө оруулагч талтай өмнө хийсэн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх үүрэг бүхий ажлыг хэсэгт дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсэг
• Шатдаг занараас хийн конденсат гаргах боломжийг тодорхойлох ажлын хэсэг
• Автобензин, дизель түлшний хангамж, дотоод зах зээлийн жижиглэнгийн үнийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, олон улсын тэргүүний туршлагыг сэдэлж санхүүгийн хэрэгсэл ашиглах, шатахуун импортлогч компаниудад тусгай зөвшөөрөл олгох нөхцөлийг боловсронгуй болгох, ГТТХуулийн шинэчилсэн найруулгын төсөл, газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх тухай, тэдгээрийн үзэл баримтлалыг боловсруулах ажлын хэсэг
• Багануурын уурхайн үйл ажиллагааг жигдрүүлэн, өвлийн ачааллыг давж гарахад дэмжлэг үзүүлэх, дулааны цахилгаан станцуудаас авах авлагыг богино хугацаанд барагдуулах. Цаашид Багануурын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн, уурхайн дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, гадаадын урт хугацаат зээлийн асуудлаар санал боловсруулах.
• Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол-Орос хамтран “Монголросцветмет” МУ-ын Засгийн газарт шилжүүлэх талаар санал гаргах, дүгнэлт боловсруулах
• Налайхын уурхайд гарч байгаа удаа дараагийн осол аваартай холбогдуулан Налайхын уурхайд хувиараа нүүрс олборлож байгаа иргэдийн нэгдсэн тоо, судалгааг гаргах
• Автобензин, дизелийн түлшний хангамж, дотоод зах зээлийн жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар санал боловсруулах.
• Автобензин, дизелийн түлшний нөөцийн асуудлыг цаашид хэрхэн оновчтой зохион байгуулах талаар хувийн хэвшлийн санал, зөвлөмжийг авах, тэдгээр саналуудыг боловсруулах дэд ажлын хэсэг.
• Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг хэрэгжүүлэх.
• Уул уурхайн салбарын гадаад дотоод бодлогын “Нэг цонхны”-ны үйл ажиллагааны хүрээнд уул уурхайн салбарын гадаад дотоод танилцуулга, илтгэл мэдээллийн загвар батлуулж, мэдээллийг нэгтгэж илтгэлийн төсөл бэлтгэх ажлын хэсэг тус тус ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )