Италийн сэргэн мандалтын нэрт төлөөлөгч Флоренц хотын унаган хүү Рафаэлийн зурсан “Залуу апостолийн толгой”-н таталбар зураг Лондонгийн Sotheby”s урлагийн бирж дээр 29,7\сая фунт стерлингийн\ 47,8 сая Америк доллар\ үнэд хүрэн амжилттай зарагдлаа.
“France-Presse” агентлагийн мэдээлсэнээр энэ удаагийн арилжаа нь цаасан дээр зурсан бүтээлийн хувьд хамгийн дээд үнийг тогтоосон байна.
“Залуу апостолийн толгой”-н таталбар зураг нь Рафаэлийн зурсан” Хувирал “ зургийн 17 эскизийн нэг ажээ.
Зураачийн гүйцээж амжаагүй энэ бүтээлийн эскизийг 17-р зуунаас хойш эзэмшиж буй гүнтэн Девонширский дуудлага худалдаанд оруулжээ.
Энэ удаагийн арилжаанд 4 хүн өрсөлдсөн бөгөөд ялагчийн нэрийг одоохондоо нууцлаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )